БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

А.Амартүвшин: Сандал, ширээгүйн улмаас 12 сургууль бүрэн хүчин чадлаараа хүүхдүүдээ хүлээж авч чадахгүй байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургуулийг ашиглалтад оруулаад байна. Гэвч ашиглалтад оруулсан эдгээр сургууль, цэцэрлэгийн зарим нь өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэлийн Боловсролын салбарт энэ онд 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг 139 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургуулийг ашиглалтад оруулаад байна. Гэвч зарим цэцэрлэгийн үйл ажиллагаа огт эхлээгүй, зарим сургуулиуд 100 хувь хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Тухайлбал,  Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд 240 ортой цэцэрлэгийн барилгыг дуусгаж, энэ сарын 17-нд ашиглалтад оруулаад байна. Энэ цэцэрлэгийн барилгын ажил 2020 онд эхэлсэн байдаг. Энэ мэт олон ажил гацсан сургууль, цэцэрлэгийг ашиглалтад орууллаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил 2018 оноос хойш гацсан байсан. Уг ажлыг 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн эрх шилжүүлэх тухай тушаалаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид шилжүүлж, нийслэлийн төсвөөс шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулаад байна. 62 дугаар сургуулийн өргөтгөл нь нийт 25 ангитай. Гэтэл Боловсролын яамнаас өнөөдрийн байдлаар 12 ангийг нь тохижуулсан байна. 13 анги нь сандал ширээгүй байгаа. Яг ийм нөхцөл байдалтай 12 сургууль байгаа бол 8 цэцэрлэгийн зөөлөн, хатуу эдлэлийг салбар яамнаас шийдэж өгөөгүй байна. Үүнээс болж бүрэн хүчин чадлаараа хүүхдүүдээ хүлээж авч чадахгүй байдалтай байна” гэлээ.

Мөн 2026 оны улсын төсвийн хөрөнгөөр нийслэлд 10 сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн байсан. Харин нийслэлийн төсвийн төсөлд дахин 11 сургууль, цэцэрлэг барих төсвийг суулгахаар төлөвлөж байна. Түүнчлэн 33 сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлтийн ажил үргэлжилж байна. 2026-2027 онд 84 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулна. Ингэснээр нэг ангид суралцаж байгаа хүүхдүүдийн тоо буурч, хүртээмж нэмэгдэнэ гэдгийг нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин хэлж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ 32 минутын өмнө
МАН-ын удирдах зөвлөл долоон бодлогын хороо байгуулжээ 41 минутын өмнө
А.Амартүвшин: Сандал, ширээгүйн улмаас 12 сургууль бүрэн хүчин чадлаараа хүүхдүүдээ хүлээж авч чадахгүй байна 1 цагийн өмнө
“Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг шалгаж байна 3 цагийн өмнө
Э.Дөлгөөн: Хил даваад хэрүүл хийж, баг тамирчид руу дайрна гэдэг байж боломгүй зүйл шүү 3 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Б.Ринчен судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 4 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар дүүргүүдийн Засаг дарга, хэлтсийн дарга нартай нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ 19 цагийн өмнө
"UB DEBATE 2025" СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ 20 цагийн өмнө
Кино зураг авалтад ашиглах зориулалттай хуурамч долларыг Банкинд солиулахыг завджээ 20 цагийн өмнө
ХЗБХ: Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа 20 цагийн өмнө
Энэ онд багтаан 12 сургууль, 24 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна 21 цагийн өмнө
МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д ЭКСПОРТЛОХ НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ, 100 САЯ ТОННД ХҮРГЭХ САНАЛ ТАВИЛАА 23 цагийн өмнө
Энэ баасан гаригт зах, худалдааны төвүүд амарна Өчигдөр
Төрийн жолоо хэсэгхээн алдуурах үед түмэн Монголчуудынхаа итгэлийг тээн дэлхий нийтийг омогшуулсан дайчиддаа талархал илэрхийлье Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНД БАРААЛХЛАА Өчигдөр
Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ Өчигдөр
Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ Өчигдөр
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 113 гомдол, мэдээллийг хянан шалгав Өчигдөр
207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
ОУХМ Э.Буджав туухай өргөлтийн дэлхийн аваргаас 10 дахь алтан медалиа хүртжээ 2025/11/18