БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МАН-ын удирдах зөвлөл долоон бодлогын хороо байгуулжээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.11.20/ Тусгаар тогтнолын ордонд хуралдав. Удирдах зөвлөлийн хуралдаанаар бодлогын хороодыг байгууллаа. Улс төрийн намын тухай хууль, Монгол Ардын намын Үндсэн дүрэм, Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас гаргасан “Чиглэл өгөх тухай” тогтоолыг тус тус үндэслэн Удирдах зөвлөлөөс бодлогын хороод байгуулах тухай тогтоолыг гаргав.

Тодруулбал, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас дэвшүүлэн оролцсон мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах, 31 дүгээр Их хуралд Монгол Ардын намын дарга Н.Учралын танилцуулсан “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хэрэгжүүлэх зорилгоор намын Удирдах зөвлөлийн дэргэд дараах бодлогын хороодыг байгууллаа. Бодлогын хороод болон түүнийг удирдан ажиллах УИХ-ын гишүүдийг танилцуулж байна.
Үүнд:
-“Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл
-Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Галбадрах
-Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц
-Хот байгуулалтын бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан
-Банк санхүү, хөрөнгийн зах зээлийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин
-Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир
-Хөдөөгийн хөгжлийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар тус тус ажиллана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ 1 цагийн өмнө
МАН-ын удирдах зөвлөл долоон бодлогын хороо байгуулжээ 1 цагийн өмнө
А.Амартүвшин: Сандал, ширээгүйн улмаас 12 сургууль бүрэн хүчин чадлаараа хүүхдүүдээ хүлээж авч чадахгүй байна 2 цагийн өмнө
“Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг шалгаж байна 3 цагийн өмнө
Э.Дөлгөөн: Хил даваад хэрүүл хийж, баг тамирчид руу дайрна гэдэг байж боломгүй зүйл шүү 4 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Б.Ринчен судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 4 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар дүүргүүдийн Засаг дарга, хэлтсийн дарга нартай нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ 20 цагийн өмнө
"UB DEBATE 2025" СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ 21 цагийн өмнө
Кино зураг авалтад ашиглах зориулалттай хуурамч долларыг Банкинд солиулахыг завджээ 21 цагийн өмнө
ХЗБХ: Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа 21 цагийн өмнө
Энэ онд багтаан 12 сургууль, 24 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна 22 цагийн өмнө
МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д ЭКСПОРТЛОХ НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ, 100 САЯ ТОННД ХҮРГЭХ САНАЛ ТАВИЛАА 23 цагийн өмнө
Энэ баасан гаригт зах, худалдааны төвүүд амарна Өчигдөр
Төрийн жолоо хэсэгхээн алдуурах үед түмэн Монголчуудынхаа итгэлийг тээн дэлхий нийтийг омогшуулсан дайчиддаа талархал илэрхийлье Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНД БАРААЛХЛАА Өчигдөр
Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ Өчигдөр
Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ Өчигдөр
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 113 гомдол, мэдээллийг хянан шалгав Өчигдөр
207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
ОУХМ Э.Буджав туухай өргөлтийн дэлхийн аваргаас 10 дахь алтан медалиа хүртжээ 2025/11/18