БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Н.УЧРАЛ: Ард түмний төлөөлөгч ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өснө

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

УИХ-ын чуулганы үдээс хойших өнөөдөр /2025.11.20/-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хууль болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын даргад УИХ-ын гишүүн Ням-Осорын Учралыг дэвшүүлэв. Нэр дэвшүүлэхтэй холбоотой асуудлыг бүлгийн дарга Ж.Батжаргал танилцууллаа. Гишүүдийн олонх буюу 82.5 хувийн саналаар дэмжиж, Улсын Их Хурлын даргаар Ням-Осорын Учралыг томиллоо.

УИХ-ын дарга Н.Учрал УИХ, ард иргэддээ хандаж хэлсэн үгэндээ “Хууль тогтоох дээд байгууллагаас хулгайн сэжигтнүүд биш хууль төрж байх ёстой. УИХ-ын нэр хүнд УИХ-ын гишүүн гэмт хэрэгт шалгуулж байгаагаас болж унаагүй. УИХ-ын нэр хүнд УИХ-ын гишүүн шалгуулахгүй байх давуу дархан эрхээс болж унаж байгаа нь үнэн. Ард түмний төлөөлөгч ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өснө.

1-рт, Парламентыг Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг УИХ өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх

2-рт, Судалгаа, их өгөгдөл, шинжлэх ухаанд суурилсан, цаг үе, олон улсын чиг хандлага, хэрэгцээ шаардлагадаа нийцсэн хууль, тогтоомж хэлэлцэн батлах

3-рт, Олон ургалч үзэл, бодлогын мэтгэлцээний талбар байлгах

4-рт, Олон нийтэд илүү нээлттэй, ойрхон, ил тод, шилэн парламент болж төлөвшихөд оршино.

Эдгээр дөрвөн зорилтыг УИХ-ын даргын хувьд баримтлан ажиллана. Энэ бүхний үр дүнд ард түмэн төлөөллөөрөө дамжуулан төрийн эрхийг барих парламентын засаглал бэхжих болно. Миний бие төрийн эрх барьж буй Монгол Ардын намын дарга боловч Үндсэн хуулиа ягштал сахин баримталж, УИХ-ын гишүүдийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэх, хууль санаачлах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь аливаа ялгаварлалгүйгээр эрх тэгш, хүндэтгэлтэй хандах болно” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОЮУТОЛГОЙН СОНСГОЛ 12 САРЫН 18-НД ЭХЭЛНЭ 16 минутын өмнө
Нийслэлийн ЗДТГ "АРО" гэрчилгээ авлаа 1 цагийн өмнө
Томуугийн улирлын идэвхжил эхэлж эмнэлэгт хандсан 281,624 хүний14,308 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ 1 цагийн өмнө
Н.УЧРАЛ: Ард түмний төлөөлөгч ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өснө 2 цагийн өмнө
Өрхийн эмнэлгүүдийг “Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд” холбоно 2 цагийн өмнө
Монгол Улсын Их Хурлын даргаар Ням-Осорын Учралыг сонголоо 2 цагийн өмнө
Хохирогч О.Нарангарав: Надад эсвэл миний хүүхдүүдэд ямар нэгэн зүйл тохиолдвол энэ бүхэн БИШЭЭГИЙН ЭРДЭНЭСҮХ-тэй шууд холбоотой 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулна 4 цагийн өмнө
Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 4 цагийн өмнө
НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ 6 цагийн өмнө
МАН-ын удирдах зөвлөл долоон бодлогын хороо байгуулжээ 6 цагийн өмнө
А.Амартүвшин: Сандал, ширээгүйн улмаас 12 сургууль бүрэн хүчин чадлаараа хүүхдүүдээ хүлээж авч чадахгүй байна 7 цагийн өмнө
“Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг шалгаж байна 8 цагийн өмнө
Э.Дөлгөөн: Хил даваад хэрүүл хийж, баг тамирчид руу дайрна гэдэг байж боломгүй зүйл шүү 9 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Б.Ринчен судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 9 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар дүүргүүдийн Засаг дарга, хэлтсийн дарга нартай нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ Өчигдөр
"UB DEBATE 2025" СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Кино зураг авалтад ашиглах зориулалттай хуурамч долларыг Банкинд солиулахыг завджээ Өчигдөр
ХЗБХ: Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа Өчигдөр