БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Нямбаатар: 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүр орчмын зөрчлийг арилгаж, тохижилтын ажлыг хийж буй. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 90 хувьтай үргэлжилж байна. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллаж байна. Тодруулбал, Гурвалжингийн гүүрний орчмын нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр барилгын материал, элс, хайрга ил задгай худалдаалж, олон жил зогсоол болгон ашиглан тухайн орчинд хөрсний бохирдол ихээр үүссэн. Иймээс Гурвалжингийн гүүр орчмын дээрх зөрчлийг үе шаттай арилгаж, тохижилтын ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Гурвалжингийн гүүрний хажуу налууг эко хавтангаар хучих ажил 90 хувьтай үргэлжилж байна. Харин Гурвалжингийн гүүрийг тохижуулах ажлыг ирэх хавар үргэлжлүүлнэ. 

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Сүүлийн 30-аад жил Гурвалжингийн гүүр орчимд элс цемент худалдаалж ирсэн. Энэ хэсэгт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан иргэн, ААН-үүдийг Эрчим хүчний гудамжинд нэгдсэн зогсоол гаргаж, шилжүүлсэн. Үргэлжлүүлэн БГД-ээс Гурвалжингийн гүүр орчмыг тохижуулж байна. Улаанбаатар хотын суурьшлын бүс тэлж байгаатай холбогдуулан цаашид нийтийн эзэмшлийн зам талбайд элс хайрга, цемент заруулахгүй. Мөн 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина. Өөрөөр хэлбэл, Гурвалжингийн гүүрэн доогуур буцаж эргээд БГД-ийн 20 дугаар хороо, Баруун үйлдвэрийн гудамжтай холбогдох юм. Уг авто замыг Эрчим хүчний гудамжны замтай холбоно. Ингэснээр Эрчим хүчний гудамжнаас хотын төв рүү зорчихдоо Хөсөг трейдийн уулзвараар дайрахгүйгээр Гурвалжингийн гүүрэн доогуур эргэж, Дунд голын авто зам руу орох боломжтой болно. Мөн одоо барьж буй Гермесийн нүхэн гарцаар Нарны зам руу орох боломжтой болох юм” гэлээ. 

Мөн Гурвалжингийн гүүр орчимд үйл ажиллагаа явуулдаг “STT” төв нь нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй контейнер, павильон барин барилгын материал зардаг. Уг зөрчлийг арилгуулж, явган хүний замыг чөлөөлөхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Н.УЧРАЛ: Ард түмний төлөөлөгч ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өснө 26 минутын өмнө
Өрхийн эмнэлгүүдийг “Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд” холбоно 1 цагийн өмнө
Монгол Улсын Их Хурлын даргаар Ням-Осорын Учралыг сонголоо 1 цагийн өмнө
Хохирогч О.Нарангарав: Надад эсвэл миний хүүхдүүдэд ямар нэгэн зүйл тохиолдвол энэ бүхэн БИШЭЭГИЙН ЭРДЭНЭСҮХ-тэй шууд холбоотой 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулна 3 цагийн өмнө
Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 3 цагийн өмнө
НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ 4 цагийн өмнө
МАН-ын удирдах зөвлөл долоон бодлогын хороо байгуулжээ 4 цагийн өмнө
А.Амартүвшин: Сандал, ширээгүйн улмаас 12 сургууль бүрэн хүчин чадлаараа хүүхдүүдээ хүлээж авч чадахгүй байна 5 цагийн өмнө
“Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг шалгаж байна 7 цагийн өмнө
Э.Дөлгөөн: Хил даваад хэрүүл хийж, баг тамирчид руу дайрна гэдэг байж боломгүй зүйл шүү 7 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Б.Ринчен судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 8 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар дүүргүүдийн Засаг дарга, хэлтсийн дарга нартай нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ 23 цагийн өмнө
"UB DEBATE 2025" СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Кино зураг авалтад ашиглах зориулалттай хуурамч долларыг Банкинд солиулахыг завджээ Өчигдөр
ХЗБХ: Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа Өчигдөр
Энэ онд багтаан 12 сургууль, 24 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна Өчигдөр
МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д ЭКСПОРТЛОХ НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ, 100 САЯ ТОННД ХҮРГЭХ САНАЛ ТАВИЛАА Өчигдөр
Энэ баасан гаригт зах, худалдааны төвүүд амарна Өчигдөр