НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-т эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлуудыг танилцуулав.
Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаарх танилцуулга, Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Налайх хотын орчин үеийн жишиг хорооллын техник эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хурдны менежментийн төлөвлөгөөг батлах тухай, Улаанбаатар хотын нийтийн тээврийн стратеги дэмжих тухай зэрэг нийт 13 асуудлыг хэлэлцэнэ. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Д.Ундармаа байгууллынхаа үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа.