БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Томуугийн улирлын идэвхжил эхэлж эмнэлэгт хандсан 281,624 хүний14,308 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ


  • Амбулаториор нийт 281,624 хүн тусламж үйлчилгээ авснаас 5.1 хувь (14,308) нь томуу, томуу төст өвчтэй байна. Үүнээс Улаанбаатарт 34.4 хувь (4,908) нь, орон нутагт 65.6 хувь (9,400) нь бүртгэгджээ. Энэ нь өмнөх 7 хоногоос 0.8 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 1.4 хувиар бага байна.  Эмнэлэгт 7,084 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 18.9 хувь нь буюу 1,342 хүн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. 

Үүнээс Улаанбаатарт 44.3 хувь (594) нь, орон нутагт 55.7 хувь (748) нь бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх 7 хоногоос 0.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар бага байна.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 79.2 хувийг 15, үүнээс 51.8 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 80.6 хувь нь 15, үүнээс 65.1 хувь нь 5 хүртэлх насны хүүхэд байна. 

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин 10 мянган хүн амд 41.6 тохиолдол бүртгэгдэж байгаа нь сүүлийн 3 жилийн томуугийн улиралтай харьцуулахад 6.8 – 33.7-оор бага байна.
 
Томуу, томуу төст өвчний тархалт: Алаг цоог дэгдэлтийн түвшинд 1 аймаг, идэвхжлийн түвшинд 15 аймаг, улирал хоорондын түвшинд 3 аймаг байна.
 

ХӨСҮТ-д нийт 88 сорьцод томуу, томуу төст вирус илрүүлэх шинжилгээ хийхэд дараах вирусууд зонхилжээ.

  • A(H3N2)– 7 (28.0%)
  • АЗСВ–11 (44.0%)
  • Риновирус– 3 (12.0%)
  • Бокавирус– 3 (12.0%)
  • Ижтомуугийн вирус– 1 (4.0%).

Дээрх вирусийн халдварын үед өндөр халуурах ба хоруу чанар өндөртэй байгааг ХӨСҮТ-өөс мэдээлж байна. Иймд эрсдэлт бүлгийн иргэд буюу 0-6 насны хүүхэд, жирэмсэн ээжүүд, ахмад настай, архаг хууч өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ илүү анхаарахыг зөвлөж байна.

Энэ томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед гараа тогтмол угааж, маск зүүх нь хамгийн сайн хамгаалалт болно.


Дэлхий дахинд дараах вирусийн халдвар зонхилж байна.

  • A(H1N1)pdm09: Төв Америк ба Карибын тэнгис, Зүүн ба Дунд Африк
  • A(H3N2): Өмнөд Америк, Хойд Европ, Баруун, Өмнөд ба Зүүн-Өмнөд Ази
  •  A(H1N1)pdm09 баA(H3N2) давхар орчилд байгаа: Баруун Африк.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 40 минутын өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 2 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 2 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01