Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: Хүний эрхийн үндэсний комиссоос жил бүр зохион байгуулдаг Хүний эрхийн хүндэтгэлийн лекц-2025 “Чингис хаан” үндэсний музейд болно.
09:00 цагт: “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Монголын БШУ-ны Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран “Эрх тэгш байдлын төлөөх боловсролын санхүүжилт” олон талт хэлэлцүүлгийг Пума Империал зочид буудалд зохион байгуулна.
09:30 цагт: Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн зохиолч, дуун хөрвүүлэгч, угсаатны зүйч, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор, академич Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Б.Ринчен судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал Архивын ерөнхий газрын хурлын танхимд болно.
09:30 цагт: Нийслэлийн хэмжээнд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулаад байна. Эдгээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин 120-ын "Жетро" дэлгүүрийн хойд талд мэдээлэл хийнэ.
11:40 цагт: “Ясан сийлбэрийн гайхамшигт өв” үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд болно.
14:00 цагт: Судалгаа, сан хөмрөгийн төвийн эрхлэгч, доктор Г.Бямбарагчаа “Чингис хааныг бурханчлах нь: Монголчуудын дундах Чингис хааны үнэлэмж ба шүтээн хөргийн тухай” сэдвээр “Чингис хаан” үндэсний музейд лекц тавина.
17:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс зохион байгуулсан "Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2025" олон улсын уралдааны шилдэг бүтээлүүдийн шагнал гардуулах үйл ажиллагаа болон шилдэг гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэн “Норпей Арт” галерейд болно.