БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д ЭКСПОРТЛОХ НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ, 100 САЯ ТОННД ХҮРГЭХ САНАЛ ТАВИЛАА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Москва хотод уулзлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр улсын хөгжлийн төлөвлөгөө, бүтээн байгуулалтын төлөвлөлтийг харилцан уялдуулахын чухлыг онцолж, энэ хүрээнд Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг үе шаттай урагшлуулахад бэлэн байгааг тодотгов.

Түүнчлэн Монгол Улсаас БНХАУ-д экспортлох нүүрсний биет хэмжээг нэмэгдүүлж 100 сая тоннд хүргэх, хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх, үүний тулд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн протоколын тоог нэмэгдүүлэх замаар хоёр талын худалдааны хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэх санал дэвшүүллээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой, урт хугацаанд урагшлан хөгжинө гэдэгт итгэлтэй буйгаа дурдаад Хятадын асар том зах зээл Монгол Улсад үргэлж нээлттэй гэж хэлэв

Уулзалтаар Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг урагшлуулахын чухлыг талууд онцлов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэ онд багтаан 12 сургууль, 24 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна 19 минутын өмнө
МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д ЭКСПОРТЛОХ НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ, 100 САЯ ТОННД ХҮРГЭХ САНАЛ ТАВИЛАА 1 цагийн өмнө
Энэ баасан гаригт зах, худалдааны төвүүд амарна 3 цагийн өмнө
Төрийн жолоо хэсэгхээн алдуурах үед түмэн Монголчуудынхаа итгэлийг тээн дэлхий нийтийг омогшуулсан дайчиддаа талархал илэрхийлье 3 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНД БАРААЛХЛАА 4 цагийн өмнө
Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ 22 цагийн өмнө
Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 23 цагийн өмнө
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 113 гомдол, мэдээллийг хянан шалгав Өчигдөр
207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
ОУХМ Э.Буджав туухай өргөлтийн дэлхийн аваргаас 10 дахь алтан медалиа хүртжээ Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
30.2 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 352 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Өчигдөр
ӨВЛИЙН САРУУДАД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ХҮЙТЭН БАЙХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн нартай Москва хотод уулзана Өчигдөр
Х.Нямбаатар: Том жижиг хулгай гэж байхгүй Өчигдөр
ӨНӨӨДӨР: “Халхын Түшээт хан аймгийн төрлийн тайж нар” ном, үзэсгэлэнгийн нээлт болно Өчигдөр
Автомашины дундаж хурдыг 26% нэмэгдүүлэхэд агаарын бохирдол 17.8% буурна Өчигдөр
У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төслийн гол хөдөлгөгч хүч нь нийтийн эрх ашиг юм Өчигдөр
МАН намынхаа үндсэн дүрэмд 44 заалт нэмж , 57 заалтыг өөрчилж, 9 заалтыг хасчээ 2025/11/17