Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: “Уул уурхайн бус экспорт ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт” сэдэвт хурал Монголбанкны Г байранд болно.
10:00 цагт: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
10:00 цагт: ОХУ-аас ирсэн мэргэжлийн эмч нарын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд туслах “Сайн санааны үйлс” аяны нээлт Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болно.
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 10 сарын үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хороонд болно.
11:30 цагт “Эко хүүхдийн төлөө нэгдэе” сэдвээр нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудаас Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ
-"Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулна.
-Монголбанкнаас санаачлан “Уул уурхайн бус экспорт ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт” хурал зохион байгуулна.