БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.Лхагважав: Монгол Ардын нам өөрөө шударга ёсны төв байх ёстой

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын үдээс хойших хуралдаан намын даргад нэр дэвшүүлэх ажиллагаагаар үргэлжилж байна. Монгол Ардын Намын даргад УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралын нэрийг албан ёсоор дэвшүүлснийг Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар зарласан юм. Нэр дэвшигч Н.Учрал Их хурлын төлөөлөгчдөд бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Харин заалнаас Монгол Ардын Намын даргад МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нэрээ дэвшүүлэв. Тэрбээр “Монгол Ардын нам өөрөө шударга ёсны төв байх ёстой. Намыг цэгцэлж, намын санхүүг ил болгож , намын гишүүн бүрийн итгэл үнэмшлийг бий болгож байж нийгэм, улс төр ариун болохыг би олж харсан. Тийм учраас би намд элссэн. Надад маш олон нам санал тавьсан. Гэвч бусад нам улс төрийн институцын хэлбэрт очиж чадаагүй байлаа.” гэдгийг танилцуулгынхаа эхэнд онцлов.

Монгол Ардын Намын даргад нэр дэвшигч МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Үндсэн хууль дахь иргэдийн өөрөө удирдах ёсны “амилж” чадаагүй. Иргэдийн хуралд намууд орохоо болъё. Иргэдийн хурлыг иргэдэд нь өгье” гэдэг бодлогоо дурдлаа. Цаашлаад “Намын гишүүн хүн соён гэгээрүүлэгч, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлэгч байх хэрэгтэй .Тусгаар тогтнолын багана бол 176 малчин өрх. Тэдэнд бэлчээрийг нь эзэмшин эрхийг өгье. Малчнаасаа асуугаагүй байж малаас нь гаргаж байгаа түүхий эдийг зарна, боловсруулна гэдэг. Малчин хүний өмч рүү дайрч болохгүй” гэсэн юм.
Эдүгээ Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал намын даргад нэр дэвшигчдийн мэтгэлцээнээр үргэлжилж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Лхагважав: Монгол Ардын нам өөрөө шударга ёсны төв байх ёстой 2 цагийн өмнө
Н.Учрал: Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна 3 цагийн өмнө
Б.Баярбаатар: Төрийн улс төрийн албан тушаалд сонгогдож, томилогдох гишүүдийн шалгуурыг нь өндөрсгөх хэрэгтэй 4 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Монгол Ардын намын түүх бол манай улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтын түүх юм 5 цагийн өмнө
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдэж, 244 сая ам. долларт хүрлээ 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ 6 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой 6 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна 7 цагийн өмнө
Мандатын комиссын илтгэлийг танилцууллаа 8 цагийн өмнө
Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын тэргүүлэгчдийг баталлаа 8 цагийн өмнө
А.Амартүвшин: Түлш борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн Өчигдөр
УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД ЭВ НЭГДЛИЙН УРИАЛГА ГАРГАВ Өчигдөр
Үндсэн чиглэлийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав Өчигдөр
Ирэх онд цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд ₮884 тэрбум зориулна Өчигдөр
Явган зорчигчдыг мөргөсний улмаас нэг иргэн амиа алджээ Өчигдөр
О.Уламсайханы аав: Та нарын жагсаалаас болж би хоолноосоо салсан чамайг ална гээд хүүг минь хутгалсан байна Өчигдөр
Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй Өчигдөр
Завхан, Архангайн зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсэг, Орхоны нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр
ӨНӨӨДӨР: “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэнг нээнэ Өчигдөр