БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна

Г.Оюунтуяа
Өчигдөр

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал үргэлжилж байна. Тус хуралд “Уламжлал, шинэчлэл, хөгжилд хөтөлсөн Монгол Ардын нам” тайлан илтгэлийг Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцууллаа.
Илтгэлдээ Монгол Улсын тусгаар тогтнол, Монгол Ардын намын үйл хэрэг ямагт хамт явж ирсэн гэдгийг онцлон тодотгож, цаашид Монгол Ардын нам ойрын жилүүдэд дараах гурван бодлогод онцгойлон ач холбогдол өгч ажиллахаа мэдэгдлээ.
Нэгдүгээрт, “Хүмүүн капитал хөгжлийн үндэс” бодлого. Тодруулбал, Монгол хүн эндэгдэлгүй төрж, эрүүл өсөж, чанартай боловсролтой, дэлхийд өрсөлдөхүйц дээд боловсролыг дотоод, гадаадад эзэмшиж, хөдөлмөрийн зах зээл дээр өндрөөр үнэлэгдэх ажил, мэргэжилтэй болж чанартай, аз жаргалтай амьдрах ёстой гэдгийг онцоллоо. Тэрбээр “Эх орныхоо өнцөг булан бүрд амьдран суугаа Монголын ард түмэн зөвхөн амьд явах эрхтэй бус сэтгэл хангалуун ирээдүйдээ итгэлтэй сурч, хөдөлмөрлөх, ажиллаж амьдрах эрхтэй. Монгол төрийн бодлогын цөм Монгол хүн, Монгол айл өрх байх ёстой гэж манай нам үзэж ирсэн. Монгол Улсын хөгжил дэвшлийн үндэс нь эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ёс зүйтэй, ажил орлоготой, өрсөлдөх чадвартай Монгол хүн байна. Монгол Ардын нам зүүн төвийн социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна. Манай нам нийгмийн чинээлэг, дундаж давхаргыг нийт хүн амын дийлэнх олонх болгох зорилт дэвшүүлж ирсэн. Энэ зорилт цаашдаа өргөжин дэвшиж, хөгжих ёстой” хэмээлээ.
Хоёрдугаарт, “Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх” бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдэв. Энэ тухайд тэрбээр Монгол Улсын хөгжлийн гарц үйлдвэржилт бөгөөд аж үйлдвэржсэн улс гадаад улс орноос хараат бус байж эдийн засгийн аюулгүй байдлаа ханган хэрэгжүүлэх боломж бүрддэг. Тиймээс аж үйлдвэр хөгжиж байгаа улс оронд ажлын байр бий болж, шинэ техник техонологи нэвтэрч, үндэсний бүтээмж сайжирдаг гэдгийг онцоллоо.
Гуравдугаарт, “Хиймэл оюун ухаан-дижилтал шилжилт, хөгжлийн ирээдүй” бодлогыг танилцуулав. Ойрын ирээдүйд хиймэл оюун ухааны дэвшил эрс өөрчлөлтийг авч ирж, эдийн засгийн бүтэц, хөдөлмөрийн зах зээл өөрчлөгдөх нь гарцаагүй тул өртөг шингэсэн үйлдвэрлэлийн сүлжээнд ач холбогдол бүхий байр суурь өгөх нь улс орнуудын чухал зорилт болон дэвшигдэж буйг дурдав. Тэрбээр “Бодлогын шийдлийн төвд хүний эрх, шударга ёс, хүртээмж, ил тод байдлын шийдэл байх ёстойг дурдлаа. Мөн боловсрол, эрүүл мэнд, байгаль хамгаалал, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг салбарт хиймэл оюун ухааныг ухаалгаар нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлж, судалгаа хөгжүүлэлтэд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Ингэснээр төрийн үйлчилгээ илүү чанартай, илүү хүртээмжтэй, илүү үр дүнтэй болно” хэмээн онцлов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“МА” компанийн менежер Т.Д нарын 6 хүнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна 15 цагийн өмнө
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна Өчигдөр
АШУҮИС нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг бэлтгэж байна Өчигдөр
МҮБХ-НЫ ЭЭЛЖИТ 10-Р ИХ ЭЕ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
Эмэгтэй гишүүд "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг" байгуулж байгаагаа зарлалаа Өчигдөр
Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ Өчигдөр
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2026/05/15
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ 2026/05/15
Чайна энержи групп болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөгчид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа 2026/05/15
СҮХБААТАР, СЭЛЭНГЭ АЙМАГТ ГАРСАН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЛАА 2026/05/15
Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина 2026/05/15
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД НИЙГМИЙН ДААТГАЛЫН АЛБАН ХААГЧДЫГ ХАМРУУЛЛАА 2026/05/14
Хууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ 2026/05/14
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/05/14
Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо 2026/05/14
Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны "Гамшгаас хамгаалах команд штабын сургууль" удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар үргэлжилж байна 2026/05/14
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026/05/14
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН 2 ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЖ, 2 ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ 2026/05/14
ЧУУЛГАН: Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 2026/05/14