БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Н.Учрал: Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал үргэлжилж байна. Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг Монгол Ардын намын даргад нэр дэвшүүлж буйгаа зарлалаа. Монгол Ардын намын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал Их хурлын төлөөлөгчдөд хандан “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” сэдэвт улс төрийн илтгэлээ танилцуулав.
Илтгэлийнхээ эхэнд “Арван зургаан жилийн өмнө Баянзүрх дүүргийн намын анхан шатны байгууллагаас ажил амьдралын гараагаа эхэлсэн Ням-Осорын Учрал би энэ танхимд олон арваараа суугаа намын анхан шатны байгууллагын төлөөлөл, журмын нөхөд та бүхэндээ мэндчилж байна. Би тантай адил анхан шатанд гишүүдтэйгээ зовлон жаргалаа хуваалцаж, амьдралын бодит үнэнийг танин мэдэж, ажиллаж эхэлснээрээ бахархаж явдаг. Би, та, бид бүхэн цахилгаан шатанд суугаагүй, шат шатаар ахиж, шалгарч манлайлахын төлөө зүтгэсэн Ардын намын олон мянган гишүүдийн нэгээхэн хэсэг” хэмээн өөрийгөө тодорхойлов.
Монгол Ардын Намын даргад нэр дэвшигч Н.Учрал “Авлига, ашиг сонирхлын гэмт хэргүүд намын нэр хүндийг унагааж, ард түмний итгэлийг хөсөрдүүлж, сэтгэлийг цөхрүүлж Ардын нам ард түмний дэмжлэгээс алсарч байна. Монгол Ардын намын оршин тогтнохуйн, эх орон, ард түмэндээ зүтгэхүйн баталгаа нь ард түмний итгэл найдвар. Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй. Энэ удаагийн ээлжит Их хурал бол эрх мэдлийн төлөө бус, харин алдарч буй итгэлийг эргүүлэн авах намын журмын нөхдийн ээлжит улс төрийн дээд зөвшилцөл байх болно. Монгол ардын нам ардынхаа итгэл дээр тогтсон ёс зүйн өндөрлөг дээрээ байх ёстой. Ард түмэн шударга ёсыг нэхэж байна. Шударга ёс биднээс эхлэх ёстой. Та бид энэ Их хурлаараа монгол төрийн нэр хүнд, ард түмний итгэл, ууган намын үнэт зүйлсийг сэргээх Шинэ цагийг эхлүүлэх учиртай” гэснээр илтгэлээ өндөрлүүлсэн юм.
Төгсгөлд нь “Та бүхэн надад бүтэн итгэж, бүрэн хариуцлага үүрүүлбэл хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн нь байж улс эх орныхоо нэгдмэл үнэт зүйл, нийтлэг эрх ашгийн төлөө цуцалтгүй зүтгэх болно. Өнөөдөр бид үүнийг баталгаажуулж, 31 дүгээр Их хурлаараа итгэлцлийн шинэ гэрээ байгуулж байна. Итгэлцэл бол хариуцлага. Хариуцлага бол эрх үүргийн нэгдэл. Эрхээ эдэлж үүргээ хүлээдэг хариуцлагатай, ёс зүйтэй гишүүдийн итгэл, дэмжлэг, үзэл санаа, үнэт зүйл дор Монгол Ардын нам ард түмэндээ дахин эргэн ирэх болно” хэмээн цохон тэмдэглэлээ.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Лхагважав: Монгол Ардын нам өөрөө шударга ёсны төв байх ёстой 1 цагийн өмнө
Н.Учрал: Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна 2 цагийн өмнө
Б.Баярбаатар: Төрийн улс төрийн албан тушаалд сонгогдож, томилогдох гишүүдийн шалгуурыг нь өндөрсгөх хэрэгтэй 4 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Монгол Ардын намын түүх бол манай улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтын түүх юм 5 цагийн өмнө
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдэж, 244 сая ам. долларт хүрлээ 5 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ 6 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой 6 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна 7 цагийн өмнө
Мандатын комиссын илтгэлийг танилцууллаа 8 цагийн өмнө
Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын тэргүүлэгчдийг баталлаа 8 цагийн өмнө
А.Амартүвшин: Түлш борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн Өчигдөр
УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД ЭВ НЭГДЛИЙН УРИАЛГА ГАРГАВ Өчигдөр
Үндсэн чиглэлийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав Өчигдөр
Ирэх онд цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд ₮884 тэрбум зориулна Өчигдөр
Явган зорчигчдыг мөргөсний улмаас нэг иргэн амиа алджээ Өчигдөр
О.Уламсайханы аав: Та нарын жагсаалаас болж би хоолноосоо салсан чамайг ална гээд хүүг минь хутгалсан байна Өчигдөр
Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй Өчигдөр
Завхан, Архангайн зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсэг, Орхоны нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр
ӨНӨӨДӨР: “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэнг нээнэ Өчигдөр