БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

 Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Төв аймгийн баруун болон хойд, Хэнтийн хойд хэсгээр, 15-ны өдөр Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө нутгийн баруун хагаст хүйтний эрч чангарч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -25..-30 градус, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12...-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -6...-11 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -18...-23 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар эрс хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр -4...-9 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна. 

Улаанбаатар хотод, Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -13...-15 градус, өдөртөө эрс хүйтэрч -12...-14 градус хүйтэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Лхагважав: Монгол Ардын нам өөрөө шударга ёсны төв байх ёстой 1 цагийн өмнө
Н.Учрал: Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна 2 цагийн өмнө
Б.Баярбаатар: Төрийн улс төрийн албан тушаалд сонгогдож, томилогдох гишүүдийн шалгуурыг нь өндөрсгөх хэрэгтэй 3 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Монгол Ардын намын түүх бол манай улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтын түүх юм 5 цагийн өмнө
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдэж, 244 сая ам. долларт хүрлээ 5 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ 5 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой 6 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна 6 цагийн өмнө
Мандатын комиссын илтгэлийг танилцууллаа 7 цагийн өмнө
Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын тэргүүлэгчдийг баталлаа 8 цагийн өмнө
А.Амартүвшин: Түлш борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн Өчигдөр
УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД ЭВ НЭГДЛИЙН УРИАЛГА ГАРГАВ Өчигдөр
Үндсэн чиглэлийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав Өчигдөр
Ирэх онд цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд ₮884 тэрбум зориулна Өчигдөр
Явган зорчигчдыг мөргөсний улмаас нэг иргэн амиа алджээ Өчигдөр
О.Уламсайханы аав: Та нарын жагсаалаас болж би хоолноосоо салсан чамайг ална гээд хүүг минь хутгалсан байна Өчигдөр
Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй Өчигдөр
Завхан, Архангайн зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсэг, Орхоны нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр
ӨНӨӨДӨР: “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэнг нээнэ Өчигдөр