БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ

Г.Оюунтуяа
6 цагийн өмнө

УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан Монгол Ардын Намын 31 дүгээр Их хуралд мэндчилгээ дэвшүүллээ. 

Тэрбээр Их хурлын төлөөлөгчдөд хандан хэлсэн үгийнхээ эхэнд ачааны хүндийг үүрч, энэ намын ялалтын төлөө, энэ намын нэр дэвшигчийг ялуулахын төлөө гутлынхаа улыг эргэтэл зүтгэж ирсэн намын анхан шатны төлөөлөгчдөд талархал илэрхийлээд анхан шатныхан ийм олуулаа цугласанд баяртай байгаагаа тодотгов. 

“Та бид, намын их хурлаараа үзэл санаа, удирдлага зохион байгуулалт, улс орныхоо язгуур эрх ашигтай холбоотой олон асуудлыг нээлттэй шүүн хэлэлцэж, ухаан бодлоо уралдуулан, харилцан ойлголцолд хүрч, нэгдэн нягтарч ирсэн түүхтэй” хэмээн онцоллоо. Би 18 настайдаа МАН-д элссэн. Тэр үеэс хойш 27 жилийн хугацаанд энэ нам, улс орныхоо төлөө үнэт зүйлдээ үнэнч байж, тууштай зүтгэж ирсэн. Намын аппаратад найман жил, Ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил нийт 16 жил ажиллах хугацаандаа та бүхэнтэйгээ хамт УИХ-ын 2016, 2020, 2024 оны гурван удаагийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэн ялалтуудыг байгуулсан бахархам цаг хугацааг эргэн санахад таатай байна гээд энэ бүх хугацаанд

 МАН-ын үнэт зүйл, үзэл баримтлал, үргэлжүүлэн шинэчлэх үйл хэргийн төлөөх их итгэл үнэмшил минь хэзээ ч өөрчлөгдөөгүй. Монголын Улсынхаа хөгжил, тогтвортой ирээдүйг та бүхэнтэйгээ хамтдаа бүтээх миний итгэл үнэмшил хэчнээн бэрхшээл, сорилттой тулгарсан ч хэзээ ч мохоогүй, цаашид ч улам бүр хурцлагдсаар байх болно хэмээн Их хурлын төлөөлөгчдөд илэрхийллээ. 

Үгийнхээ төгсгөлд тэрбээр “Бид олон ялалтыг үргэлж судалгаа, туршлага, төлөвлөгөөтэй хослуулан хийж ирсэн. Ирэх сонгуулиудыг ч тооцоотой, нийгмийн хүлээлт, бодит судалгааны үр дүнд тулгуурлан хийх ёстой. 2025 онд хийсэн судалгаагаар МАН-ын рейтинг тогтмол буурч байгааг анхааруулга болгон хүлээн авч, шинэ стратегиа шуурхай боловсруулах цаг ирсэн. Өнөөдөр шинээр сонгогдох МАН-ын дарга УИХ-ын сонгуульд гурав дараалан ялсан ялалтын буухиаг үргэлжлүүлэн, дөрөв дэх дараалсан ялалтыг байгуулж, намын эв нэгдэл, хөгжил шинэчлэл хийгээд улс орныхоо хөгжлийн төлөө их зүйл хийнэ гэдэгт итгэж байна” гэлээ. “Энэ цаг үед уламжлалт ойлголтын “нам” биш, харин үр дүнд суурилсан, нээлттэй, оролцоотой, тэгш боломжийг хангаж чаддаг, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ. Бид энэ суурийг өмнөх жилүүдэд хамтдаа тавьсан. Харин одоо уг загварыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, үе шаттайгаар бүтээх цаг ирсэн гэж үзэж байна” гээд МАН-ын даргаар сонгогдох хүний хийх ёстой найман зорилтыг танилцууллаа. 

-Нэгдүгээрт, МАН илүү бодитой, үр дүнд суурилсан бодлогоор ажиллах ёстой

-Хоёрдугаарт, Намын бага хурал, удирдах дээд байгууллагад анхан шатны төлөөллөөс сонгон оруулж ажиллуулах ёстой
-Гуравдугаарт, Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу бүх шатны намын удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн квотыг 40 хувиас доошгүй болгон бодитой нэмэгдүүлэх шаардлагатай
-Дөрөвдүгээрт, залуус, эмэгтэйчүүд болон нийгмийн олон бүлгүүдийг улс төрд системтэй бэлтгэх институцийг дахин байгуулах ёстой
-Тавдугаарт, намын удирдах тогтолцоонд мерит зарчмыг бүрэн нэвтрүүлэх ёстой. Томилгоо, үнэлгээ, шийдвэр гаргалт үзэмж бус, гүйцэтгэл үр дүнд тулгуурлах ёстой
-Зургадугаарт, судалгаанд тулгуурласан бодлого, мэтгэлцээний соёлтой нам болох зорилтоо орхигдуулж болохгүй
-Долдугаарт, хамтын удирдлагын тогтолцоог бэхжүүлж, намыг жинхэнэ мэргэжлийн институц болгох учиртай
-Наймдугаарт, Сонгуулийн ялалт – судалгаа, тооцоо, төлөвлөгөөнд тулгуурлах ёстой


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу 4 цагийн өмнө
УИХ дахь АН-ын гишүүд ажлаа хий 4 цагийн өмнө
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 6 цагийн өмнө
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ 6 цагийн өмнө
Засгийн гарын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлууд 8 цагийн өмнө
УИХ-аар энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын тов дараалал 8 цагийн өмнө
ОБЕГ: АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 85 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭВ 8 цагийн өмнө
Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ 8 цагийн өмнө
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна 10 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно 11 цагийн өмнө
С.Баяр: Бидний засах ёстой том алдаа бол Засгийн газрын бодлогын чанар алдагдсан явдал Өчигдөр
С.Баяр: Бидний засах ёстой том алдаа бол Засгийн газрын бодлогын чанар алдагдсан явдал Өчигдөр
Cү.Батболдын ЗГ 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан" Өчигдөр
Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ 2025/12/12
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ 2025/12/12
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ 2025/12/12
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна 2025/12/12
ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2025/12/12
ҮЙЛ ЯВДАЛ: “Синдерелла” эмнэлэгт хараагаа алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон хохирогчийн өмгөөлөгч Г.Минжмаа мэдээлэл хийнэ 2025/12/12