БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Нямбаатар: Ирэх жил нийслэл, "Эрдэнэс Монгол" ХХК-тай хамтран Багануурын уурхайгаа түшиглэж, хагас коксон түлшний үйлдвэр барина

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 400 орчим цэгээр хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэлсэн. Түүнчлэн 23 агуулахад хагас коксон буюу шинэ түлш, сайжруулсан түлшний 35 мянган тонн нөөц бүрдүүлээд байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, Монель орчимд ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ жил нийслэлд хагас коксон шахмал түлшийг нэвтрүүлж байгаатай холбоотойгоор хэрэглэгчдийн сэтгэгдлийг сонсож байна. Бид ирэх жил хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэх үйлдвэртэй болно. Энэ жил агаарын бохирдол багатай, эрсдэлгүй өвөлжихөөр уг түлшийг БНХАУ-аас импортолсон. Өмнө жилүүдэд нийслэл 500 мянга орчим тонн нүүрсээр өвөлждөг байсан бол лабораторийн судалгаанд үндэслэн энэ жил 350 мянга орчим тонн түлшээр өвөлжих тооцоо гарсан. Шинэ түлш хэрэглэснээр өмнө нь хоёр шуудай нүүрс хэрэглэдэг байсан хугацаанд нэг шуудайг хэрэглэнэ гэсэн үг. Ингэснээр айл өрхүүд зардлаа хэмнэнэ. Өөрөөр хэлбэл, огцом хүйтрээгүй үед хоногт нэг шуудай сайжруулсан түлш хэрэглэдэг байсан айл хагас шуудай хагас коксон түлш хэрэглэнэ. Монгол Улс нүүрсээ зардаг байж гадаадаас нүүрс худалдаж авч байна гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Гэхдээ хагас коксон түлш нь нүүрсийг өндөр хэмд жигнэж, хөө тортгийг нь унагаж, хамгийн боломжит хэмжээнд хүртэл боловсруулсан түлш юм. Энэ түлшийг одоохондоо бид үйлдвэрлэхгүй байгаа. Ирэх жил нийслэл, Эрдэнэс Монгол ХХК-тай хамтран Багануурын уурхайгаа түшиглэж хагас коксон түлшний үйлдвэр барихаар төлөвлөж байна. Ингэснээр өндөр чанартай нүүрсийг гаднын улсаас авалгүйгээр дотоодын хэрэглээгээ хангах боломжтой болно. Цаашлаад ганц нийслэл бус бусад суурин газрыг хагас коксон түлшээр хангах төлөвлөгөөтэй ажиллаж байна.” гэлээ.

Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны оршин суугч Х.Мөнхцэцэг “Шинэ түлш хуучин түлшнээс илүү удаан хугацаанд дулаанаа барьдаг юм байна. Өглөө зургаан цагт хийсэн түлш 14 цаг гэхэд цогтой, илчтэй хэвээрээ байна. Хоногтоо хоёр удаа л түлэхэд болохоор байна. Их хэмжээгээр хийвэл гэр хэт их хална. Шинэ түлшний дулаан хадгалах чадвар нь хуучин түлшнээсээ бараг нэг дахин их юм шиг санагдлаа. Сайжруулсан шахмал түлшийг өглөө 6 цагт хийгээд 11 цагийн үед дахиад нэмдэг байсан. Ингээд хоногт нэг шуудай сайжруулсан шахмал түлш түлдэг байлаа. Харин одоо энэ шинэ түлшийг хоногт хоёр удаа л түлэх юм байна. Энэ түлш нь өмнөх нүүрснээс тортог багатайгаас гадна үнс багатай санагдлаа” гэв.

Сайжруулсан шахмал түлшний тухайд хуучин үнээрээ буюу 3750 төгрөг, 25 кг шуудайтай шинэ түлшийг 5000 төгрөгөөр борлуулж байна. Иргэд өөрсдийн сонголтоор дээрх хоёр түлшээс сонгон худалдан авах боломжтой юм. Шинэ түлшийг түүхий нүүрстэй харьцуулахад угаарын хийн агууламж 80 орчим хувиар бага. Сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад 40-45 хувиар бага юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Чингэлтэй дүүрэгт онцгой байдлын хэлтсийн салбар ангийн барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өглөө 2 минутын өмнө
Хөвсгөл аймгийн Тариалан суманд дахин нэг эмэгтэй алга болсныг эрэн хайж байна 19 минутын өмнө
ОБЕГ: НИЙТ ДУУДЛАГЫН 79 ХУВЬ БУЮУ 96 НЬ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР БАЙНА 51 минутын өмнө
Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой 1 цагийн өмнө
ТББХ: Ерөнхий сайдыг огцруулах саналыг 11 цагт хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ирэх жил нийслэл, "Эрдэнэс Монгол" ХХК-тай хамтран Багануурын уурхайгаа түшиглэж, хагас коксон түлшний үйлдвэр барина 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: 14 дүгээр сургуулийн дэргэдэх Шунхлай шатахуун түгээх станцтай холбоотой мэдээлэл хийнэ 2 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой”-д лиценз нь байхад минийх мэт ойлголт төрүүлж, гүтгэсэн 2025/10/10
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ 2025/10/10
Л.Оюун-Эрдэнэ: ҮАБЗ-өөс шууд гэрээ хийж болно гэж зөвлөмж гаргадаг нь үнэн 2025/10/10
Х.Нямбаатар: Дамбадаржаа станцын үйлдвэрлэсэн дулааны 60 хувийг Сэлбэ, 40 хувийг Дамбадаржаа дэд төв рүү нийлүүлнэ 2025/10/10
Д.АМАРБАЯСГАЛАНГ ОГЦРУУЛАХ НЬ МАН-ЫН ЯЛАГДЛЫН ЭХЛЭЛ БОЛНО 2025/10/10
Б.Найдалаа: Ерөнхий сайд Г.Занданшатар огцрох нь зөв 2025/10/10
Ослын улмаас 5 хүн амь хохирчээ 2025/10/10
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ПУСАН-УЛААНБААТАРЫН СОЁЛЫН ӨДРҮҮД АРГА ХЭМЖЭЭГ "BUSAN CONCERT HALL"-ТАЙ ХАМТРАН ХИЙХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ 2025/10/10
Т.БАТСҮХ: ӨРХ БҮР УХДАГ БУС УРГАДАГ БАЯЛГАА ШҮТЭЖ ӨРХИЙН ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛЭЭСЭЙ 2025/10/10
Хагас коксон шахмал түлшийг ус, чийг нэвтрүүлэхгүй, хуурай газар хадгална 2025/10/10
"Бодь Интернэшнл" ХХК: Нүүрстэй холбоотой хууль бус үйл ажиллагаа явуулаагүй 2025/10/10
Ерөнхий сайдыг огцруулах саналыг 14 цагаас хэлэлцэнэ 2025/10/10
Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2025/10/10