БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

​ “Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ


Эрдэнэс Тавантолгой” компанийн Цанхийн хэсэгт шинэ уурхай ашиглалтад орж, сайн чанарын коксжих нүүрс олон улсын үнээр борлуулах боломж бүрджээ 

Эдийн засгаа сэргээх, нүүрсний тээвэр, экспорт, борлуулалтыг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган хэрэгжүүлэх, засаглал, удирдлага зохион байгуулалт, сахилга хариуцлагыг чангатгах, аливаа ашиг сонирхлын зөрчлийг арилгах зорилгоор Засгийн газраас 2025 оны долоодугаар сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулсан. 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” компанид өнөөдөр ажиллалаа. Онцгой дэглэмийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын талаар Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн  танилцууллаа. Энэ хугацаанд,

-Гацсан байсан биржийн арилжааг сэргээж 75 удаагийн арилжаагаар 5.8 сая тонн нүүрс борлуулж, 513.8 сая ам.долларын орлого олсон.

-Гэрээнүүдийг гацаанаас гаргаж, нүүрс тээврийг сарын 1.7 сая тонноос 2.8 сая тоннд хүргэж 1.6 дахин нэмэгдүүлсэн.

- Техникийн бэлэн байдал 56 хувиас 81 хувьд хүрсэн.

-Dashboard систем нэвтрүүлж, олборлолт, тээврийг шууд хянах боломжтой болсон.

-Засгийн газар, компанийн хамтын ажиллагаагаар 2026–2029 оны дунд хугацааны стратеги боловсруулсан.

 -2025.10.06-нд Цаофэйдянь нөхцөлтэй арилжаа зарлаж, Япон, БНСУ, Энэтхэг зэрэг гуравдагч орны зах зээлд нэвтрэх эхлэлийг тавилаа.

-Цанхийн хэсэгт шинэ уурхай ашиглалтад орж, сайн чанарын 1/3 коксжих нүүрсийг олон улсын үнээр борлуулах боломж бүрдсэн. Нэгж бүтээгдэхүүний эдийн засгийн үр ашиг 40 хувиар нэмэгдсэн зэрэг мэдээллийг өгч байна. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны наймдугаар сард 2,7 сая тонн нүүрс, экспортолсон бол есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс Гашуунсухайт, Ханги боомтоор экспортолжээ. Есдүгээр сарын нүүрсний экспорт тус компанийн бүх цагийн үеийн экспортын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Онцгой дэглэмийн хугацаанд улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс тээвэрлэх, ачих, хил нэвтрүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, салбар дундын уялдааг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналт, сахилга, хариуцлагыг дээшлүүлж, компанийн үйл ажиллагаанд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлыг шуурхай шийдвэрлэхийг Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багт даалгасан. 

Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг амжилттай биелүүлж, эдийн засгийг сэргээх, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагааг хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдүүллээ гэдгийг Ерөнхий сайд онцлоод бодит үр дүн гарган ажилласан БЭТ-ийн баг болон компанийн хамт олонд талархал илэрхийллээ. Бүрэн эрхт төлөөлөгчийн багийг үргэлжлүүлж ажиллах эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ гэлээ. 

Манай улсын эдийн засгийн өсөлт 5.7 хувьд хүрэхэд тус компани онцгой үүрэг гүйцэтгэлээ. Үлдсэн арав, арваннэг, арванхоёрдугаар сард биржийн арилжаа, борлуулалт нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр төсвийн орлого нэмэгдэж, төсөв ашигтай гарах нөхцөл бүрдэж байна гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Мөн цаашид “Эрдэнэс Тавантолгой” компанийн зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, бүтээмжийг сайжруулах, технологийн шийдлийг ашиглаж дотоод худалдан авалт, гэрээний ил тод байдлыг хангах, ил тод, олон нийтийн оролцоотой нээлттэй хувьцаат компани болгох, компанийн үнэлгээ болон хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэн Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах ёстойг хэллээ. 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СЭРҮҮНИЙ УЛИРЛЫН ТҮҮХИЙ СҮҮНИЙ УРАМШУУЛЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОХООР БОЛЛОО 35 минутын өмнө
БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын ХХАА-н байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа 2 цагийн өмнө
9 дүгээр сард нойтон цас орж, цочир хүйтрэх магадлалтай 3 цагийн өмнө
Засгийн газар эрчим хүчний экспортын хэтийн төлөвийг хэлэлцэж байна 4 цагийн өмнө
Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Илгээлт 2100” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг "Чингис хаан" онгоцны буудлаас үднэ 5 цагийн өмнө
С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм 21 цагийн өмнө
Ц.ИДЭРБАТ: ХХААХҮ-ийн САЛБАРТ ЗӨВХӨН ХӨРӨНГӨ БУС, ТЕХНОЛОГИ, МЕНЕЖМЕНТ ТАТАХ УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛИЙГ ЭРХЭМЛЭЖ БАЙНА 23 цагийн өмнө
COP17 Mongolia: “ХӨХ МОРЬ” САНААЧЛАГЫН ХҮРЭЭНД ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН ТАЛТ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлалаа Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Онцгой байдлын 30 алба хаагчийг 45 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болголоо Өчигдөр
ГЕГ: ДАГАЛДАХ АЧААНД НУУСАН 1 КГ МЕТАМФЕТАМИНЫГ ГААЛИЙН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЛЭЭ Өчигдөр
САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХОТЖИЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ДЭД САЙД, ХАТАГТАЙ ФАТМА ВАРАНК НАР ХОЁР ТАЛТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
CОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно Өчигдөр
Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв Өчигдөр
Согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, хэргийн газраас зугтжээ Өчигдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт 23 градус дулаан байна Өчигдөр
​Цөлжилттэй тэмцэх тухай COP17-ын дээд түвшний уулзалт өнөөдрөөс эхэллээ Өчигдөр
Аюулт үзэгдэл, ослын 68 дуудлага бүртгэгджээ Өчигдөр