Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн нутагт машин нь шаварт сууж, улмаар нэг залуу алга болсон тухай дуудлага 9-р сарын 24-ний өдрийн 18:45 цагт иржээ. Самар түүгээд буцаж явсан 3 хүнийг буцах замд машин нь шаварт суусан бөгөөд ашинаа шавраас гаргахаар оролдож байх үед уг залуу алга болсон гэж хамт явсан хүмүүс нь онцгой байдлын албанд дуудлага өгсөн юм
Тус аймгийн Онцгой байдлын газар, Мөнгөнморьт сум дахь Цагдаагийн хэсэг, Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалтай газар, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд хамтран, уг залууг 6 хоног хайсан юм. Тэгвэл түүний цогцсыг өчигдөр 10:30 цагт олжээ. Уг хэргийн шалтгааныг тогтоохоор Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна.