БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил өнөөдрийн байдлаар 86 хувийн гүйцэтгэлтэй байна. Дулааны гол 15.6 км шугам сүлжээг улс, нийслэл, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар шинэчиллээ. Мөн 88.3 км шугам сүлжээ, 104 км авто замыг шинэчиллээ. Харин цахилгаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажил 84 хувьтай үргэлжилж байна. 

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай байна. 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөгөөр үндсэн шугам тоноглолын нийт 31 нэр төрлийн 98 ажил, урсгал засвараар 3387 шугам тоноглолд тус тус засварын ажил хуваарийн дагуу зохион байгуулан ажиллаж байна. Төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна. Нийслэл, дүүрэг, төслийн хүрээнд нийтдээ 2025 онд 181 блок барилга дулаалахаар төлөвлөсөн бөгөөд ажлын явц 71 хувьтай байна. Харин нийслэлийн боловсролын салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 75 хувьтай, эрүүл мэндийн өвөлжилтийн бэлтгэл ажил 87.5 хувьтай байна” гэдгийг хэллээ. 

Түүнчлэн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд нийт 9518 тонн давс, 9590 тонн бодис нөөцлөх шаардлагатай. Тодруулбал, өнөөдрийн байдлаар 2024-2025 оны өвөлжилтөөс 2235 тонн давс, 4866 тонн бодисын үлдэгдэлтэй үлдэгдэлтэй байна. 2025-2026 онд 5000 тонн давс, 3000 тонн бодис нөөцөлнө. 2025 нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 240 ширхэг тусгай зориулалтын машин механизмын парк шинэчлэл хийхээс 157 машин механизмыг хүлээн аваад байна. Нийслэлийн хэмжээнд давс, бодис цацагч тусгай зориулалтын 68 машин, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин, техник байна. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БЗД-ийн ЭМТ зоонозын халдварт өвчний үед авах арга хэмжээний сургалт зохион байгууллаа 1 цагийн өмнө
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна 2 цагийн өмнө
“POKERR2” АППЛИКЭЙШИНД “IHTUS” НЭРТЭЙ ӨРӨӨГ ҮҮСГЭЖ, ИРГЭДИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ЗАЛИЛАН МЭХЭЛЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 3 цагийн өмнө
ЭМДЕГ улсын эмнэлгүүдэд 1.017 их наяд төгрөгийн санхүүжилт олгоод байна 3 цагийн өмнө
Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилж, УИХ-ын гишүүд асуулт асууж, мэдээлэл авч байна 3 цагийн өмнө
Г.Занданшатар: Хэн чанга дуугарсан нь, хэн олон пост оруулсан нь намын дарга болдоггүй 4 цагийн өмнө
А.АМАРТҮВШИН: ИРГЭД “ХОТУЛА” АППЛИКЕЙШНИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАСНААР ВИРТУАЛ КАРТ ҮҮСЭЖ, НҮҮРСЭЭ АВНА 4 цагийн өмнө
ГАР УТАС ХУДАЛДААНЫ ТӨВД ОРСОН ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ХАЛУУН МӨРӨӨР НЬ ИЛРҮҮЛЛЭЭ 5 цагийн өмнө
Монголын технологийн долоо хоног буюу TECHWEEK-25 эхэллээ 5 цагийн өмнө
Д.ЭНХТУЯА: ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ 6%-ААР НЭМЭХЭЭС ӨӨР АХМАДУУДАД ЧИГЛЭСЭН ДЭМЖЛЭГ АЛГА 6 цагийн өмнө
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад 2500 гаруй инженер, мэргэжилтэн оролцож байна 7 цагийн өмнө
ГОВЬ ХК СЗХ-ны зөвшөөрөлгүйгээр ХХК болж буйгаа зарлажээ 7 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт 45 тонн өвс шатаж байсныг унтраажээ 7 цагийн өмнө
340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх ДЦС-5 төслийн эрэмбэлсэн жагсаалтад орсон эхний оролцогчтой гэрээний хэлцэл үргэлжилж байна 8 цагийн өмнө
Сугалаанаас их хэмжээнийн мөнгө хожлоо гэж чат бичин, бусдыг залилжээ 8 цагийн өмнө
Нийслэлийн Замын хөгжлийн газраас явган хүний замыг өргөсгөх, асфальт бетоноор хучих шинэчлэлтийн ажлыг хийж байна 8 цагийн өмнө
Сураггүй алга болсон 2 настай хүүхдийг ОЛООГҮЙ байна 9 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: 38 дахь удаагийн “Номын баяр” эхэлнэ 10 цагийн өмнө
Ч.Төгсдэлгэр: Хотын төвийн барилгыг дахин төлөвлөхдөө архитектурын анхны шийдлийг алдагдуулахгүй 21 цагийн өмнө
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГААС 5 ХУРАНДАА ЦОЛТОН ТӨРЛӨӨ 22 цагийн өмнө