БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Дүүжин замын тээвэр төслийн тулгуур баганыг суурилуулах ажил үргэлжилж байна

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугам болох Яармаг–Арцат–Өнөр хороолол чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулна. Үүнээс эхний 4 тулгуурыг суурилуулаад байна. Дүүжин замын тээврийн Яармаг дахь буудлын дэргэд байрлах 1 болон 2 дугаар баганыг өнгөрсөн долоо хоногт бэхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын дундуур тулгуур багана суурилуулах ажил дуусна. Энэхүү төслийн I шугамын урт 4.2 км, 6.45-42 метр өндөр хоёр зогсоолтой, цагт 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай байна. 

Төслийн бүтээн байгуулалтыг Францын “Пома групп”-ийн инженерүүд ахалж, “Моннис инженеринг” ХХК туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Харин “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-аас төслийн гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа юм.

 “Моннис инженеринг” ХХК-ийн төслийн менежер Б.Мөнхбаясгалан “Дүүжин замын тээврийн Яармаг дахь буудлын дэргэд байрлах энэхүү тулгуур багана нь 5.5 – 9.5 метрийн өндөртэй. Харин өндөрлөг газар буюу зарим хэсэгт 42 метр өндөртэй тулгуур баганыг суурилуулна. Ил харагдах тулгуур багануудын дор, газрын гүнээс доош 20 метрт суурийг бэхэлж суурилуулсан. Ингэхдээ газар хөдлөлтөд тэсвэртэй байх, геологийн онцлог нөхцөл зэрэг олон улсын стандарт шаардлагыг мөрдөж, аюулгүй технологи бүхий бүтээн байгуулалтыг хийсэн” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа 15 минутын өмнө
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн “Алт-3” аянд тавьсан хоригийг хэлэлцэж байна 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Татварын ачааллыг бодитоор бууруулж ард түмний “нурууг тэнийлгэх” шинэчлэл хийх хэрэгтэй 2 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төслийн тулгуур баганыг суурилуулах ажил үргэлжилж байна 2 цагийн өмнө
БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН УРГАЛТ НИЙТ НУТГИЙН 55 ХУВЬД ХЭВИЙН БАЙНА 3 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ 3 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 7 иргэний өмь насыг авран хамгаалжээ 4 цагийн өмнө
ЧУУЛГАН: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 5 цагийн өмнө
А.Баттулга боксын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын Намрын чуулганыг нээнэ 5 цагийн өмнө
НАМАЙГ ХОЛБОЖ БИЧҮҮЛЖ БАЙГАА НӨХӨД ЭСРЭГЭЭРЭЭ ӨӨРСДӨӨ ТҮҮНТЭЙ ХАМТАРЧ, ЮУ ЮУ ХИЙЖ БАЙСНЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАРТААГҮЙ 19 цагийн өмнө
Судалгаагаар МАН Ерөнхий сайд, намынхаа генсекийг сольсноос хойш рейтинг нь унажээ 2025/09/12
“Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна 2025/09/12
“Phoenix Cup Mongolia 2025” – Монголд анх удаа софт дартсын нээлттэй тэмцээн болно 2025/09/12
НИЙСЛЭЛИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 81 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2025/09/12
Маргаашаас ихэнх нутгаар сэрүүснэ 2025/09/12
Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна 2025/09/12
БАГАНУУР, БАГАХАНГАЙ,НАЛАЙХ ДҮҮРГҮҮДИЙГ УУЛ УУРХАЙД ТҮШИГЛЭСЭН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ТӨВҮҮД БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА 2025/09/12
Ухаалаг камерын тусламжтай татвар төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлнэ 2025/09/12
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ШИНЭЭР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ЗАМЫН ТРАССААР АЖИЛЛАЛАА 2025/09/12