БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна

Г.Оюунтуяа
4 цагийн өмнө

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулах өдөрлөг Чингэлтэй дүүрэгт болж байна. “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилнэ. Маргааш буюу “Автомашингүй өдөр”-өөр тус үзэсгэлэн Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.

“Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэнд

  • Дулаалгын шийдлүүд – Гэрийн хана, дээвэр, цонхыг үр дүнтэй дулаалах аргачлал
  • Бодит туршлага, жишээ – Дулаалгын өмнө ба дараах үр дүнг харуулсан танилцуулга
  • Эрчим хүч хэмнэх зөвлөгөө – Түлш бага зарцуулж, дулаан хадгалах энгийн аргууд
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн – Дулаалга хийхэд тохиромжтой материал, багц шийдэл зэргийг танилцуулж байна.

Энэ үеэр НЗД-ын орлогч А.Амартүвшин “Нийслэлийн агаарын бохирдлыг бүрэн шийдэхийн тулд айл өрхүүдийг хий, цахилгаан, сэргээгдэх эрчимд хүчинд шилжүүлэх ажлыг үе шаттай төлөвлөж байна. Эхний ээлжид энэ жил нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлүүдийнхээ хүчин чадал дээр үндэслэн Гандан, Зурагт орчим, Баянхошууны 5000 айлыг хийн түлшинд шилжүүлнэ. Ингэхдээ айл өрхүүд дулаан алдагдлаа багасгаж чадвал зардлаа хэмнэж чадна. 2028 оны өвөл гэхэд нийслэлийн 105 мянга айлыг дулаалж, газын хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөсөн” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Судалгаагаар МАН Ерөнхий сайд, намынхаа генсекийг сольсноос хойш рейтинг нь унажээ 2 цагийн өмнө
“Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна 4 цагийн өмнө
“Phoenix Cup Mongolia 2025” – Монголд анх удаа софт дартсын нээлттэй тэмцээн болно 4 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 81 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 5 цагийн өмнө
Маргаашаас ихэнх нутгаар сэрүүснэ 5 цагийн өмнө
Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна 6 цагийн өмнө
БАГАНУУР, БАГАХАНГАЙ,НАЛАЙХ ДҮҮРГҮҮДИЙГ УУЛ УУРХАЙД ТҮШИГЛЭСЭН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ТӨВҮҮД БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА 6 цагийн өмнө
Ухаалаг камерын тусламжтай татвар төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлнэ 7 цагийн өмнө
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ШИНЭЭР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ЗАМЫН ТРАССААР АЖИЛЛАЛАА 7 цагийн өмнө
"Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна 8 цагийн өмнө
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр түгжрэлийн нөлөөгөөр үүсэх so₂, nox, pm2.5 зэрэг утаа, хорт хийн үзүүлэлт эрс багасна 10 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: МАН-ын даргын сонгуульд нэр дэвшиж оролцоно 10 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Монголын парламентын түүх ахмад үеийн холч ухаан, чин зүтгэл, шантаршгүй хөдөлмөрийн үрээр бүтсэн билээ 11 цагийн өмнө
Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа 11 цагийн өмнө
Уулархаг нутгаар нойтон цас орно 11 цагийн өмнө
Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна 12 цагийн өмнө
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Халхголд гөрсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 13 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Тохижилт үйлчилгээний ажилтны өдөр”-ийн уулзалт зөвлөгөөн болно 13 цагийн өмнө
Сурвалжилга: Түүхий нүүрсийг хагас коксжуулснаар утааг 45-50 хувиар бууруулах шинж чанартай болдог Өчигдөр
Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтыг ашиглалтад орууллаа Өчигдөр