БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БАГАНУУР, БАГАХАНГАЙ,НАЛАЙХ ДҮҮРГҮҮДИЙГ УУЛ УУРХАЙД ТҮШИГЛЭСЭН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ТӨВҮҮД БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА

Г.Оюунтуяа
2025/09/12

•Монгол Улсын Их Хурлын 2024 оны 72 дугаар тогтоолоор улсын зэрэглэл бүхий Багануур, Налайхыг бие даасан хот, Багахангай дүүргийг дагуул хот болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Налайх, Багануур дүүргүүд нь авто зам, барилга, инженерийн дэд бүтцээр хангагдсан, ажиллах хүчний нөөц сайтай учраас Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах стратегийн түшиц бүс болон хөгжих юм. Хүн амын төвлөрөл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд эдгээр бүсэд дэд бүтцийн хүртээмж, ялангуяа дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ дулааны станц байгуулах шаардлага бий болоод байна.

•Гурван дүүрэг тус бүр өөрийн онцлог эдийн засгийн бүтэцтэй.

Багануурт хүнд үйлдвэр, хими технологи, аж үйлдвэрийн парк хөгжүүлэх боломжтой.
Налайх дүүрэгт барилгын материалын үйлдвэр, технологийн парк, аялал жуулчлал, үйлдвэр үйлчилгээний бүс байгуулагдана.
Багахангай дүүрэгт тээвэр, логистик, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой.

•Дээрх гурван дүүрэг нь өөр өөрийн хөгжлийн онцлог, эдийн засгийн бүтэцтэй боловч харилцан бие биеэ нөхөж үйлдвэрлэл, үйлчилгээний бүсчлэлээр уялдаа холбоотойгоор хөгжих боломжтой. Энэ нь бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хөгжлийг цогцоор нь авч үзэх шинэ гарц болж байна. Иймд энэхүү зорилгыг бодит ажил хэрэг болгохоор хөгжлийн хамтарсан кластер буюу “Багануур, Багахангай, Налайх хотуудын хөгжлийн концепц”-ийг тодорхойлох судалгааны ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Судалгаа нь дүүрэг тус бүрийн эдийн засгийн чиглэлийг тодорхойлох, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, байршлын оновчлол хийх гэсэн гурван үндсэн чиглэлтэй.

•Эдгээр ажлыг уялдуулснаар гурван дүүрэг харилцан бие биеэ дэмжсэн, уялдаа холбоотой хөгжлийн шинэ загварт шилжинэ. Ийнхүү уул уурхайн ууган голомт, эрчим хүчний эх үүсвэр, тээвэр логистикийн төв болсон Налайх, Багануур, Багахангай дүүргүүд нь бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд эдийн засгийн төрөлжилт, аж үйлдвэр, дэд бүтцийн шинэ төвүүд болон төлөвшиж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОХУ-ААС ЗАХИАЛСАН ШҮЛХИЙН ВАКЦИНААР БАРУУН 5 АЙМГИЙН 2.3 САЯ ТОЛГОЙ МЭДРЭМТГИЙ МАЛД НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ 2 цагийн өмнө
Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж байна 3 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ 6 цагийн өмнө
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2026/07/24
ОБЕГ: ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/07/24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо 2026/07/24
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2026/07/24
Н.Номтойбаяр: Хүй долоон худагт шинээр байгуулах цогцолборын шавыг 9-р сард тавина 2026/07/23
АЗИЙН ЦАГДААГИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН Х ДУГААР ХУРАЛ БОЛЖ БАЙНА 2026/07/23
Төрийн өмчийн орон сууцанд иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтын талаар санал солилцлоо 2026/07/23
Долдугаар сарыг дуустал болох наадмын ХУВААРЬ 2026/07/23
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа 2026/07/23
ТӨВ АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/07/23
Өнөөдрөөс ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална 2026/07/23
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана 2026/07/22
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/07/22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна 2026/07/22
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө 2026/07/22
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2026/07/22
ОБЕГ: Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 2026/07/22