Өнөөдөр болох үйл явдал.
10:00 цагт: Улсын Их Хурлын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ.
10:30 цагт: Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн чуулга уулзалт болно.
11:00 цагт: “Улсын эх дагина Дондовдулам” уран зургийн үзэсгэлэн, гурвалсан номын нээлт Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд болно.
11:00 цагт: Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх тулгамдсан асуудлын тухай төр, засагт шаардлага хүргүүлэх талаар Ахмадын холбооноос "Зууны мэдээ" сонины "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-уудаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Хурцэцэг нь Хөгжлийн бэрхшээлтэй ажилтнаа удаа дараа дарамтлан загнасан ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Эрс шинэчлэл хөдөлгөөнөөс "Төрийн өндөр албан тушаалтны төгсөрсөн дээрэм" сэдвээр мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2026 оны төсвийн төслийн талаарх дүгнэлттэй холбогдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэнд хэвлэлийн хурал хийнэ.