БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Д.Амарбаясгалан: Татварын ачааллыг бодитоор бууруулж ард түмний “нурууг тэнийлгэх” шинэчлэл хийх хэрэгтэй

Г.Оюунтуяа
2025/09/15

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2025.09.15) нээлтээ хийлээ.

Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш ажиллаж байсан Улсын Их Хурлын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцов.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ойн болон Олон Улсын Ардчиллын өдрийн мэндийг дэвшүүлэв. Улсын Их Хурал найман байнгын хороотой болсон шинэ бүтцээр ажиллаж эхэлсэн болон татварын ачааллыг бодитоор бууруулж ард түмний “нурууг тэнийлгэх” шинэчлэл хийх, төрийн өмчийн бодлогын шинэчлэн, төрийн өмчит компаниудын ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлж хувийн хэвшлийн бизнесийн орчныг сайжруулах чуулган эхэлж буйг тэрбээр онцолсон юм. Түүнчлэн эрчим хүчний салбарын эрх зүйн шинэчлэл, төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэл, боловсрол, хүүхдийн хөгжил хамгааллын бодит шийдлүүд хүлээгдэж байгааг онцгойлон дурдаж, Улсын Их Хурал баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд нэг бүрчлэн хяналт тавьж ажиллан, Монгол хүний амьдралын чанарт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг арилгах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд ахиц гаргах шаардлагатайг тоо баримт эш татан анхааруулав.

Мөн Улсын Их Хурлын дарга, хуулийг ерөнхийлөн боловсруулж, амин чухал асуудлыг нь журам руу “чулуудаж” байсан, товчхон хууль гаргах залхуу арга барил авлига, дур зоргыг цэцэглүүлж, амьдралд саад тотгор үүсгэж байгааг цохон тэмдэглэж,  ямар нэг баримтлах зарчимгүй, хязгаарлагдах цар хүрээгүй үзэмж, дур зоргоор баталсан журмуудыг цэгцлэх Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ оны наймдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснийг онцолсон юм. Тус хууль батлагдсантай холбогдуулан гаргасан Улсын Их Хурлын тогтоолоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг энэхүү хуульд нийцүүлэх асуудлыг 2026 оны тавдугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгаад байгаа юм.

Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг 1.3 их наяд төгрөгийн алдагдагдалтай боловсруулсан,  боловсролын салбарт зарцуулах төсөв өмнөх оныхоос нэмэгдээгүй зэргийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан шүүмжилж, өвөлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй, чанартай хангах шаардлагатайг анхаарууллаа.

Өнгөрөгч хаврын чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, урьд нь жил бүрийн 10 дугаар сарын 01-ны өдөр эхэлдэг байсан намрын ээлжит чуулганыг есдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж, 75-аас доошгүй ажлын өдөр чуулахаар заасан. Намрын ээлжит чуулганы эхний өдрийн нэгдсэн хуралдаан үдээс хойно Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгээр үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
ОХУ-ААС ЗАХИАЛСАН ШҮЛХИЙН ВАКЦИНААР БАРУУН 5 АЙМГИЙН 2.3 САЯ ТОЛГОЙ МЭДРЭМТГИЙ МАЛД НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ 14 цагийн өмнө
Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж байна 14 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ 17 цагийн өмнө
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2026/07/24
ОБЕГ: ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/07/24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо 2026/07/24
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2026/07/24
Н.Номтойбаяр: Хүй долоон худагт шинээр байгуулах цогцолборын шавыг 9-р сард тавина 2026/07/23
АЗИЙН ЦАГДААГИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН Х ДУГААР ХУРАЛ БОЛЖ БАЙНА 2026/07/23
Төрийн өмчийн орон сууцанд иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтын талаар санал солилцлоо 2026/07/23
Долдугаар сарыг дуустал болох наадмын ХУВААРЬ 2026/07/23
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа 2026/07/23
ТӨВ АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/07/23
Өнөөдрөөс ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална 2026/07/23
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана 2026/07/22
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/07/22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна 2026/07/22
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө 2026/07/22
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2026/07/22
ОБЕГ: Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 2026/07/22