БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НИЙСЛЭЛИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 81 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын мэдээлэлтэй танилцлаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 81 хувийн хэрэгжилттэй байна. Тодруулбал, дулаан хангамж 87.4 хувь, цахилгаан хангамж 77.8 хувь, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын бэлтгэл ажил 76 хувь, Ус сувгийн удирдах газар 76 хувь байна. Түүнчлэн цахилгаан шатын шинэчлэл 75 хувь, орон сууцны дулаалга 71 хувь, автозамын замын шинэчлэлийн ажил 85 хувь, боловсролын салбар 75 хувь, эрүүл мэндийн салбар 87.5 хувь, зам цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх зэрэг бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад инженер хангамж, боловсрол, эрүүл мэнд болон дүүргүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд 6.07 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгө болон УБЗАА-ны “Өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний зардал”-аас шийдвэрлэжээ. Одоогоор дээрх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Судалгаагаар МАН Ерөнхий сайд, намынхаа геснекийг сольсноос хойш рейтинг нь унажээ 34 минутын өмнө
“Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна 2 цагийн өмнө
“Phoenix Cup Mongolia 2025” – Монголд анх удаа софт дартсын нээлттэй тэмцээн болно 3 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 81 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 3 цагийн өмнө
Маргаашаас ихэнх нутгаар сэрүүснэ 3 цагийн өмнө
Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна 4 цагийн өмнө
БАГАНУУР, БАГАХАНГАЙ,НАЛАЙХ ДҮҮРГҮҮДИЙГ УУЛ УУРХАЙД ТҮШИГЛЭСЭН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ТӨВҮҮД БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА 4 цагийн өмнө
Ухаалаг камерын тусламжтай татвар төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлнэ 5 цагийн өмнө
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ШИНЭЭР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ЗАМЫН ТРАССААР АЖИЛЛАЛАА 5 цагийн өмнө
"Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна 6 цагийн өмнө
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр түгжрэлийн нөлөөгөөр үүсэх so₂, nox, pm2.5 зэрэг утаа, хорт хийн үзүүлэлт эрс багасна 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: МАН-ын даргын сонгуульд нэр дэвшиж оролцоно 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Монголын парламентын түүх ахмад үеийн холч ухаан, чин зүтгэл, шантаршгүй хөдөлмөрийн үрээр бүтсэн билээ 9 цагийн өмнө
Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа 9 цагийн өмнө
Уулархаг нутгаар нойтон цас орно 10 цагийн өмнө
Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна 10 цагийн өмнө
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Халхголд гөрсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 11 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Тохижилт үйлчилгээний ажилтны өдөр”-ийн уулзалт зөвлөгөөн болно 11 цагийн өмнө
Сурвалжилга: Түүхий нүүрсийг хагас коксжуулснаар утааг 45-50 хувиар бууруулах шинж чанартай болдог Өчигдөр
Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтыг ашиглалтад орууллаа Өчигдөр