БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Маргаашаас ихэнх нутгаар сэрүүснэ

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

2025 оны есдүгээр сарын 12-21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Есдүгээр сарын 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас, 15-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхитай байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Есдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд Халх голын сав газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 12-нд Алтайн салбар уулсаар, 13, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 17-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 13, 14-нд бороо, уулаараа нойтон цас, 15-нд хур тунадас орно. Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 13,14-нд секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Сэрүүсч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-5 хэм хүйтэн, бусад хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 17-ноос бага зэрэг дулаарч шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Судалгаагаар МАН Ерөнхий сайд, намынхаа геснекийг сольсноос хойш рейтинг нь унажээ 35 минутын өмнө
“Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна 2 цагийн өмнө
“Phoenix Cup Mongolia 2025” – Монголд анх удаа софт дартсын нээлттэй тэмцээн болно 3 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 81 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 3 цагийн өмнө
Маргаашаас ихэнх нутгаар сэрүүснэ 3 цагийн өмнө
Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна 4 цагийн өмнө
БАГАНУУР, БАГАХАНГАЙ,НАЛАЙХ ДҮҮРГҮҮДИЙГ УУЛ УУРХАЙД ТҮШИГЛЭСЭН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ТӨВҮҮД БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА 4 цагийн өмнө
Ухаалаг камерын тусламжтай татвар төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлнэ 5 цагийн өмнө
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ШИНЭЭР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ЗАМЫН ТРАССААР АЖИЛЛАЛАА 6 цагийн өмнө
"Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна 6 цагийн өмнө
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр түгжрэлийн нөлөөгөөр үүсэх so₂, nox, pm2.5 зэрэг утаа, хорт хийн үзүүлэлт эрс багасна 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: МАН-ын даргын сонгуульд нэр дэвшиж оролцоно 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Монголын парламентын түүх ахмад үеийн холч ухаан, чин зүтгэл, шантаршгүй хөдөлмөрийн үрээр бүтсэн билээ 9 цагийн өмнө
Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа 9 цагийн өмнө
Уулархаг нутгаар нойтон цас орно 10 цагийн өмнө
Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна 10 цагийн өмнө
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Халхголд гөрсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 11 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Тохижилт үйлчилгээний ажилтны өдөр”-ийн уулзалт зөвлөгөөн болно 11 цагийн өмнө
Сурвалжилга: Түүхий нүүрсийг хагас коксжуулснаар утааг 45-50 хувиар бууруулах шинж чанартай болдог Өчигдөр
Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтыг ашиглалтад орууллаа Өчигдөр