БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэн батлуулахаар НИТХ-ын дарга А.Баярт өргөн мэдүүллээ. Хуульд заасан зарчмын дагуу НИТХ-ын 2024 оны 24/08 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 5 зорилго, 195 зорилт, УИХ-ын 2025 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-нд нийслэл хэрэгжүүлэх 26 арга хэмжээг тусгасан байдаг. Энэ хүрээнд Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг боловсруулсан талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай онцоллоо.

“Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”-ын дагуу төлөвлөгөөнд туссан арга хэмжээг хэрэгжүүлснээр хүрэх үр дүнг салбарын, төсвийн ерөнхийлөн захирагчийн, хөтөлбөрийн үр дүн гэсэн ангиллаар тодорхойлжээ.

Тодруулбал, Бүсчилсэн хөгжлийн бодлогод 67 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 9 их наяд 291.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 170 төсөл, арга хэмжээ,

Хүний хөгжлийн бодлогод 33 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 397.7 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 115 төсөл, арга хэмжээ,

Эдийн засгийн бодлогод 29 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 552.2 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 57 төсөл, арга хэмжээ,  

Ногоон хөгжлийн бодлогод 21 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 651.3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 56 төсөл, арга хэмжээ,

Засаглалын бодлогод 40 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 42.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 51 төсөл, арга хэмжээг тусгажээ.

2026 онд нийслэлийн хөгжлийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, нийт бэлтгэл ажлын явцыг 53 хувьд хүргэхээр төлөвлөөд байна.  Тухайлбал, Туулын хурдны зам, гүүрэн байгууламж барих ажлыг үргэлжлүүлж, нэгдүгээр "Тойрог зам"-ын барилга угсралтын ажлыг эхлүүлж, гол болон туслах гудамж зам, хорооллын доторх авто замыг шинээр барьж, үндсэн авто замын сүлжээний уртыг 107 км-ээр нэмэгдүүлж, сүлжээ төлөвлөлтийг сайжруулахаар 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгалаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Автомашингүй өдөр нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орно 54 минутын өмнө
Боловсролын сайд П.Наранбаяр Японы “Шицүкэно кай-Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн хатагтай Ито Наоког хүлээн авч уулзлаа 1 цагийн өмнө
Б.Гүнбилэг: "Зандкаа ахын бүүвэй-3" 1 цагийн өмнө
Баянзүрх дүүрэгт орон сууцны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна 2 цагийн өмнө
У.Бямбасүрэн: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон нөхцөл байдал арилж байна 3 цагийн өмнө
Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа 3 цагийн өмнө
Амьтанд хайртай хүн бүрийн цуглах өдөр – BePawsitive 5 15 цагийн өмнө
ГУРИЛЫН ХЯМРАЛЫН БУРУУТАЙ ЭЗЭН 18 цагийн өмнө
“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина 19 цагийн өмнө
ШҮҮХ: Ц.Санжаачойпэл нарт зодуулсан хохирогч С-д хилийн хориг тавихаас татгалзлаа 20 цагийн өмнө
“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд батламжаа гардаж авлаа 21 цагийн өмнө
"Баячууд"-ын хүүхдүүдэд нүүрээ цөмлүүлсэн хүүг яллагдагчаар татах эсэх шүүх хурал эхэллээ 21 цагийн өмнө
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгон нэмэгдүүллээ 22 цагийн өмнө
Т.Даваадалай: Хүннү хотыг цахилгаанаар хангах “Сэргэлэн” дэд станцын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй байна 22 цагийн өмнө
​Аравхан сартай хүүхдийг "Их уйллаа" гэх шалтгаанаар хутгалж алсан хэргийг шүүх хурал өнөөдөр болж байна 23 цагийн өмнө
ГАР УТСЫГ НЬ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭД ДАНСНААС НЬ 10 САЯ ТӨГРӨГИЙН ЗАРЛАГА ГАРГАЖЭЭ 23 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Энэ өдөр хэлмэгдэгсдийн үр удам, төрөл төрөгсдөд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн хүндэтгэл илэрхийлье 23 цагийн өмнө
"Халзан бүрэгтэйн" орд газрын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд Ховд аймгийн Мянгад сумаас 50 иргэн оролцуулах хүсэлт гаргав Өчигдөр
“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар хийн хоолойн төслийг хэлэлцэж байна Өчигдөр