БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"Халзан бүрэгтэйн" орд газрын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд Ховд аймгийн Мянгад сумаас 50 иргэн оролцуулах хүсэлт гаргав

Г.Оюунтуяа
7 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлаас “Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулахаар товлон зарласан. Сонсголын бэлтгэл ажлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн, уг сонсгол даргалагч Б.Баярмагнай, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Тамгын газрын ажилтнууд, холбогдох яамны төлөөлөл, мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүн энэ сарын 07-08-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж, нөхцөл байдалтай танилцаад ирлээ. Томилолтын баг Халзан бүрэгтэйн орд газрын асуудлаар аймаг, орон нутгийн удирдлагаас хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн үйл ажиллагаатай биечлэн танилцав.

Мөн Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших “Халзан бүрэгтэйн” ордын ашиглалтын талбайн орчин, нөхцөлтэй очиж танилцаж, нутгийн иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзан, санал, хүсэлтийг нь сонслоо. Иргэдийн төлөөлөл уг сонсголд Мянгад сумын иргэд, аймгийн иргэний нийгмийн байгууллага, ТББ-уудаас төлөөлөл болгож 50 иргэнийг оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 

“Халзан бүрэгтэйн” орд газарт 2022 оны 10 дугаар сард геологи, хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч хайгуулын ажлын бэлтгэл хангах хугацаанд нутгийн иргэдийн эсэргүүцэл хурцадмал нөхцөл байдалд хүрсэн тул Ховд аймгийн Засаг даргын захирамжаар 2024 оны 11 дүгээр сард үйл ажиллагааг зогсоожээ.

Ийнхүү тус ордыг ашиглах асуудлаарх иргэд, олон нийтийн эсэргүүцэж буй асуудлыг нээлттэй, ил тод болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх, хууль хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд, тэдгээрийн удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, үнэлэх, санал, дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд хүргүүлэх зорилгоор Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар бэлтгэл ажлын хангаж байна.

Дашрамд сонордуулахад, "Халзан бүрэгтэйн" орд газрын асуудлаарх Ерөнхий сонсголд оролцох хүсэлт, сонсголтой холбоотой санал, тайлбар, мэдээллийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл дараах хаягаар хүлээн авна: 

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар

Лавлах утас: 51-261240

Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn

           

        Жич: Танхимын багтаамжаас хамаарч, оролцогчийн тоо хязгаартай бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулна. Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ГУРИЛЫН ХЯМРАЛЫН БУРУУТАЙ ЭЗЭН 2 цагийн өмнө
“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина 2 цагийн өмнө
ШҮҮХ: Ц.Санжаачойпэл нарт зодуулсан хохирогч С-д хилийн хориг тавихаас татгалзлаа 4 цагийн өмнө
“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд батламжаа гардаж авлаа 4 цагийн өмнө
"Баячууд"-ын хүүхдүүдэд нүүрээ цөмлүүлсэн хүүг яллагдагчаар татах эсэх шүүх хурал эхэллээ 5 цагийн өмнө
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгон нэмэгдүүллээ 5 цагийн өмнө
Т.Даваадалай: Хүннү хотыг цахилгаанаар хангах “Сэргэлэн” дэд станцын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй байна 6 цагийн өмнө
​Аравхан сартай хүүхдийг "Их уйллаа" гэх шалтгаанаар хутгалж алсан хэргийг шүүх хурал өнөөдөр болж байна 6 цагийн өмнө
ГАР УТСЫГ НЬ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭД ДАНСНААС НЬ 10 САЯ ТӨГРӨГИЙН ЗАРЛАГА ГАРГАЖЭЭ 6 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Энэ өдөр хэлмэгдэгсдийн үр удам, төрөл төрөгсдөд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн хүндэтгэл илэрхийлье 7 цагийн өмнө
"Халзан бүрэгтэйн" орд газрын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд Ховд аймгийн Мянгад сумаас 50 иргэн оролцуулах хүсэлт гаргав 7 цагийн өмнө
“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ 9 цагийн өмнө
Засгийн газар хийн хоолойн төслийг хэлэлцэж байна 9 цагийн өмнө
“Хар жагсаалт” албан ёсоор хүчингүй болж, онооны систем хэрэгжиж эхэллээ 10 цагийн өмнө
Төрийн тусгай алба хаагчдын 36 сарын тэтгэмжийг зогсооно гэдэг худал 10 цагийн өмнө
“Нарны титэм” барилгын “Ж” блокийн барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна 11 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, дурсгалын хөшөөнд цэцэг өргөнө 11 цагийн өмнө
Миний хүүг яллагдагчийн нүдийг хөхрүүүлсэн гэж яллагдагчаар татлаа 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Жилд 62 сая доллароор гадаадаас чихэр, сахар авч иддэг мөнгөөр "шинэ түлш" хэрэглэнэ 21 цагийн өмнө
БИЗНЕСМЭНИЙ ХҮҮХДҮҮДЭД ЗОДУУЛСАН ХОХИРОГЧИЙГ СОЛОНГОСТ ЭМЧЛҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ УУ 21 цагийн өмнө