Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхлэн хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна.
- “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийсэн үнэлгээний тайлангийн тухай
- “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журамд “40 хувиар”)
- ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хийн нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
- “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний тухай
- “Иргэдийн санал, санаачилгын цахим системийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Авлигын төсөөллийн индексийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (“Төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2024 оны 249 дүгээр тогтоол)
- Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (“Цагдаагийн төв байгууллагын зохион байгуулалтын бүтэц” Засгийн газрын 2017 оны 76 дугаар тогтоол)
- “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам)
- Бусад асуудал