БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина

Г.Оюунтуяа
5 цагийн өмнө

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийг саадгүй зорчуулахын тулд орон сууцны хороолол дунд холбоос зам шинээр барих ажлыг эрчимжүүлнэ. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, “Өгөөмөр” захын зүүн хойно нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа.

Хотын дарга Х.Нямбаатар “Хөдөлгөөний ачаалал ихтэй орон сууцны хороолол дунд холбоос замыг нэмэгдүүлнэ. Тухайлбал, “Өгөөмөр” техникийн зах буюу Ахмадын хорооллын хойд байршилд газар чөлөөлж, авто зам, явган зам шинээр барина. Уг ажлын газар чөлөөлөлтөд 21 нэгж талбар өртсөн бөгөөд газар эзэмшигч, өмчлөгч иргэдтэй зөвшилцөх ажлыг эхлүүлж байна. 2024 онд мөн “Нарантуул” захын хойд хэсэгт зам өргөтгөсөн байдаг. “Нарантуул” захын ойролцоо хүн, машины хөдөлгөөн ихтэй. Тиймээс тус хэсэгт авто зам бариад, хөдөлгөөнийг нэг чигт оруулснаар явган хүн аюулгүй зорчих, явган зам дээр автомашин байрлуулдаг зэрэг асуудлыг шийднэ. Явган хүний зам талбайг хашаалж, иргэдийн хөдөлгөөнд саад учруулж байгаа газруудад арга хэмжээ авч, зам талбайг чөлөөлнө. Иймээс нийслэлийн Замын хөгжлийн газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Геодезийн инженерүүд хамтран ажиллаж, хэмжилт хийж, газар чөлөөлөх, зам барих ажлыг хүйтний улирлаас өмнө хийж гүйцэтгэхийг даалгаж байна” гэв.

Мөн Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хороо “Хангай” хотхоны урд хэсгийн хуучирсан авто замыг шинээр асфальтбетоноор хучиж, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх ажлыг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт үүрэг болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Амьтанд хайртай хүн бүрийн цуглах өдөр – BePawsitive 5 1 цагийн өмнө
ГУРИЛЫН ХЯМРАЛЫН БУРУУТАЙ ЭЗЭН 5 цагийн өмнө
“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина 5 цагийн өмнө
ШҮҮХ: Ц.Санжаачойпэл нарт зодуулсан хохирогч С-д хилийн хориг тавихаас татгалзлаа 6 цагийн өмнө
“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд батламжаа гардаж авлаа 7 цагийн өмнө
"Баячууд"-ын хүүхдүүдэд нүүрээ цөмлүүлсэн хүүг яллагдагчаар татах эсэх шүүх хурал эхэллээ 8 цагийн өмнө
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгон нэмэгдүүллээ 8 цагийн өмнө
Т.Даваадалай: Хүннү хотыг цахилгаанаар хангах “Сэргэлэн” дэд станцын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй байна 9 цагийн өмнө
​Аравхан сартай хүүхдийг "Их уйллаа" гэх шалтгаанаар хутгалж алсан хэргийг шүүх хурал өнөөдөр болж байна 9 цагийн өмнө
ГАР УТСЫГ НЬ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭД ДАНСНААС НЬ 10 САЯ ТӨГРӨГИЙН ЗАРЛАГА ГАРГАЖЭЭ 9 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Энэ өдөр хэлмэгдэгсдийн үр удам, төрөл төрөгсдөд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн хүндэтгэл илэрхийлье 9 цагийн өмнө
"Халзан бүрэгтэйн" орд газрын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд Ховд аймгийн Мянгад сумаас 50 иргэн оролцуулах хүсэлт гаргав 10 цагийн өмнө
“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ 12 цагийн өмнө
Засгийн газар хийн хоолойн төслийг хэлэлцэж байна 12 цагийн өмнө
“Хар жагсаалт” албан ёсоор хүчингүй болж, онооны систем хэрэгжиж эхэллээ 13 цагийн өмнө
Төрийн тусгай алба хаагчдын 36 сарын тэтгэмжийг зогсооно гэдэг худал 13 цагийн өмнө
“Нарны титэм” барилгын “Ж” блокийн барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна 13 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, дурсгалын хөшөөнд цэцэг өргөнө 14 цагийн өмнө
Миний хүүг яллагдагчийн нүдийг хөхрүүүлсэн гэж яллагдагчаар татлаа 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Жилд 62 сая доллароор гадаадаас чихэр, сахар авч иддэг мөнгөөр "шинэ түлш" хэрэглэнэ Өчигдөр