БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ГУРИЛЫН ХЯМРАЛЫН БУРУУТАЙ ЭЗЭН


Монголчуудын өдөр тутмын талх, гурилын үнэ дахин өсөж, иргэдийн амьдралд хүнд дарамт учруулж эхэллээ. Энэ удаагийн хямралын гол шалтгааныг зөвхөн УИХ-ын дарга, эсвэл татварын бодлогын өөрчлөлтөөр тайлбарлах оролдлого явж байгаа ч үнэн хэрэгтээ буруутан нь Хүнс, хөдөө аж ахуйн яам өөрөө юм.

2024 онд Засгийн газар импортын гурилын татварыг тэглэж, “талхны үнэ өсөхгүй” гэсэн амлалт өгсөн. Гэвч нэг жилийн дараа, 2025 онд татварыг буцааж сэргээсэн нь цаг хугацааны хувьд хамгийн буруу мөчид хэрэгжсэн шийдвэр байлаа. Учир нь улс орон даяар ган тохиож, улаан буудайн ургацын 30–40 хувь хорогдсон үед татвар нэмэгдүүлэх нь зах зээлд гурилын үнийг огцом өсгөх, хомсдол үүсгэх эрсдэлийг улам нэмэгдүүлсэн. 

Энэ бол зөвхөн хууль санаачлагчийн асуудал биш, урьдчилан тооцоогүй, нөөц бүрдүүлээгүй ХХААХҮЯ-ны хариуцлагагүй бодлогын үр дагавар юм.

Дэлхий дээр Монголтой адилхан цаг уурын эрсдэлтэй бүс нутаг олон бий. Казахстан хуурайшилттай жилүүдэд улсын нөөцийн агуулахынхаа гурилыг зах зээлд нийлүүлж, үнийг тогтворжуулдаг. Канад тариалангаа бүрэн даатгалын тогтолцоонд оруулж, ургац алдсан үед тариаланчид шууд нөхөн төлбөр авдаг. Европын холбоо хүнсний аюулгүй байдлыг “CAP” гэх нийтлэг бодлогоороо хамгаалж, гэнэтийн хомсдлыг олон улсын нийлүүлэлтээр нөхдөг. Харин Монголд ийм системүүдийн аль нь ч хэрэгжээгүй, ганцхан хөршөөсөө импортын гурил, улаан буудайгаар хамааралтай хэвээр байна.
Энэ нь өөрөө стратегийн том эрсдэл. ОХУ 2022 онд буудайн экспортоо хориглох үед Египет нэг улсаас хараат байдлынхаа горыг амсаж, түргэн хугацаанд Турк, Румын, Францаас нийлүүлэлт татаж байж хямралаас гарсан жишээ бий. 

Харин Монгол Улс ганц эх үүсвэрээс хараат хэвээрээ байгаа нь төрийн бодлого ямар сул байгааг харуулж байна.

Өнөөдөр яам нь өөрсдийн үүргээ биелүүлээгүйгээ нууж, парламентын удирдлагыг буруутгаж байгаа нь үнэндээ жинхэнэ асуудлыг далдалж буй хэрэг юм. Хүнсний стратегийн нөөц бүрдүүлж, ургацын эрсдэлийг тооцох, усалгаатай газар тариалангийн бодлого хэрэгжүүлэх, олон улсаас гурил авах сувгийг өргөжүүлэх зэрэг ажлыг Хүнс, хөдөө аж ахуйн яам хийх ёстой байсан. Гэтэл энэ бүхнийг орхигдуулснаас өнөөдрийн гурилын хямрал бий болсон.
Эцсийн дүнд талхны үнэ нэмэгдэхэд хохирогч нь энгийн иргэд. Харин төрийн байгууллагууд буруутгалаа хоорондоо шидэлцсээр сууна. Энэ бол ганц хүний алдаа биш, ХХААХҮЯ-ны хариуцлагагүй, олон улсын туршлагаас суралцаагүй, системийн доголдлын үр дүн юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.189
2025/09/10
0
0
Гаднаас орж ирэх татварыг тэглэх хэрэгтэй. Дотоодын гурлын компаниуд үнээ нэмээд ард иргэд сөхөрнө.
Хариулах
Шинэ мэдээ
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 4 минутын өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 39 минутын өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko 2026/09/01