Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн, Баатарсайханы Амарсайхан нарт зодуулсан хохирогчийн биеийн байдал хүнд байна.
Хохирогчийн биеийн байдал сайжирсан гэх ташаа мэдээлэлд албан ёсны тайлбарыг түүний аав Д.Дашзэвэг өглөө. Тэрээр, Миний хүү богино хугацаанд эдгэх боломжгүй гэмтэл бэртэл авсан. Эмчийн байнгын хяналтад байх шаардлагатай болсон. Өнгөрсөн хугацаанд хохирогч БНСУ-д очиж нүүрсний хугарсан ясаа нийлүүлж, хадуулах эмчилгээ хийлгэжээ. Одоогоор тархинд цус хурсан, нүдний хараанд өөрчлөлт орсон байна. Энэ сарын 14-нд БНСУ руу очиж эмчийн хяналтад үзүүлэхээр байсан ч прокуророос эсрэг талд хөнгөн гэмтэл учруулсан гэж яллагдагчаар татаж, хилийн хориг тавиад байгаа юм.
Өнөөдрийн шүүх хурал хилийн хоригийг цуцлах асуудлаар болсон юм. Шүүхэд хохирогч талаас хилийн хоригийг цуцлах хүсэлтээ тавьсан. Шүүх хохирогч С-д хилийн хориг тавихаас татгалзлаа.
Сэтгэгдэл (2)