БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Есдүгээр сарын цаг агаарын төлөв

Г.Оюунтуяа
Өчигдөр

Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх есдүгээр сарын төлөвөөр агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх хэдий ч баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр дунджаас бага зэрэг дулаан байна.

Хур тунадасны хувьд нутгийн баруун хэсгээр харьцангуй бага байх боловч нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. Муудалтын үеүдийн хувьд сар эхлэхдээ баруун аймгуудын нутгаар цаашлаад төв, зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүн байх төлөвтэй байгаа бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох хэдий ч ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хур тунадас, уулаараа нойтон цас орж, агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-5°С хүйтэн байх төлөв ажиглагдаж байна. Бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Баян-Өлгий, Увс, Завханы ихэнх, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хойд хэсгээр олоон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар бороо орж, агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1-3°С сэрүүн байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цаг агаарын муудалт ажиглагдах төлөвтэй байгаа бөгөөд ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орох нөхцөл ажиглагдаж байна. Агаарын дундаж температурын хувьд дээрх хугацаанаас бусад үед олон жилийн дунджаас 1-3°С дулаан байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр зарим газраар бороо орж, агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1-3°С сэрүүн байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цаг агаарын муудалт ажиглагдах төлөвтэй байгаа бөгөөд ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орох нөхцөл ажиглагдаж байна. Агаарын дундаж температурын хувьд дээрх хугацаанаас бусад үед олон жилийн дунджаас 1-3°С дулаан байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар бороо, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар хур тунадас, уулаараа нойтон цас орох төлөвтэй байна. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С хүйтэн, бусад хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С дулаан байх төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр олоон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Өмнөговь, Дундговийн зүүн, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар бороо орж, агаарын дундаж температур олоон жилийн дунджаас 1-3°С сэрүүн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар олоон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх төлөвтэй байна.
Эх сурвалж: ЦУОШГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“”Эрдэнэс тавантолгой”-д осол гарч хүний амь эрсэдлээ 21 цагийн өмнө
Шүүх Ц.Санжаачойпилыг үргэлжлүүлэн хорих үндэслэлгүй гэж үзжээ Өчигдөр
ОХУ-ЫН “ГАЗПРОМ” НХН-ТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА Өчигдөр
Вашингтон D.C- д "Харандаа"-ны хөшөөнөөс өндөр барилга хориотой Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛ, СҮЛЖЭЭ БОЛОН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ Өчигдөр
Н.Нэргүй: Дан гэр хорооллын бүсэд камержуулалт, хүүхдийн тоглох орчин хамгийн хэрэгцээтэй Өчигдөр
Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа Өчигдөр
200 саяын шагналын сантай өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээн болно Өчигдөр
Есдүгээр сарын цаг агаарын төлөв Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар 30 жилийн хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ Өчигдөр
Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна Өчигдөр
У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд барих орон сууцны дундаж хэмжээ 68 м.кв байна Өчигдөр
ӨНӨӨДӨР: “Эрхшээлт Үндсэн хууль - Эрхшээлт ардчилал” IX чуулган болно Өчигдөр
БЗД-ийн Онцгой байдлын хэлтэст шаардлагатай автомашин, хувцас хэрэглэл гардуулан өглөө 2025/08/25
БАРУУН БОЛОН ТӨВИЙН НУТГААР ААДАР БОРООТОЙ 2025/08/25
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа 2025/08/25
Хил даван зугтсан Б.Амарсайханыг интерполоор эрэн сурвалжилаагүй байна 2025/08/25
ХҮҮХДҮҮДИЙГ СКҮҮТЕР, МОПЕД УНАХЫГ ХОРИГЛОЖ, АППЛИКЕЙШН ДЭЭР ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ АСУУДЛААР ЯРИЛЦА 2025/08/25
Наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно 2025/08/25