БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БЗД-ийн Онцгой байдлын хэлтэст шаардлагатай автомашин, хувцас хэрэглэл гардуулан өглөө


Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайханы өнөөдөр БНСУ-ын Кёнги мужийн Онцгой байдлын газрын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Солонгосын Кёнги мужийн Онцгой байдлын газраас Монгол Улсын 6 аймаг, нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэн хэрэгцээтэй автомашин, хувцас хэрэглэлийг бэлэглэлээ.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст түргэн тусламжийн болон гал унтраах усны автомашин, нэг бүр нь 3.0 сая төгрөгийн үнэ бүхий гал сөнөөгчийн 30 хувцас, анхан шатны тусламжийн багц, 1500 ширхэг халдвар хамгаалалтын өмсгөлийг гардууллаа.

Кёнги мужийн Онцгой байдлын газартай гал түймэр, хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс хэрэгжүүлж буй арга хэмжээг цаашид өргөжүүлэх, тогтмолжуулах, хүлээлгэн өгч буй техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, онцгой байдлын сургалтыг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулахаар тохиролцсон юм.

Уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан талархсанаа илэрхийлээд Кёнги мужийн Онцгой байдлын газартай хамтын ажиллагаа тогтоохын тулд 2 жил хөөцөлдсөн гэдгийг онцолсон юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2027 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/11/20
“НЭГ СУМ — НЭГ МАЛ ЭМНЭЛЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ 30 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЖ, МАЛ ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖИЙГ ЧАДАВХЖУУЛАХАД АНХААРЧ БАЙНА 2026/11/20
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв 2026/11/20
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2026/11/20
Улаанбаатарт ялимгүй цас орно 2026/11/20
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа 2026/11/20
ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний хэмнэлттэй дулаан хуримтлуурын технологийг танилцуулна 2026/11/20
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв 2026/11/19
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна 2026/11/19
ГОЛ, НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВГАНААР БОЛОН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/11/19
ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА 2026/11/19
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД ИМАРТТАЙ ХАМТРАН 3,500 АЙЛ ӨРХӨД УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА 2026/11/19
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана 2026/11/19
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 2026/11/18
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/18
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ 2026/11/18
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ 2026/11/18
Н.Учрал: 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой 2026/11/18
АИ92 шатахууны үнэ 150, евро92-ын үнэ 1000 төгрөгөөр бууна 2026/11/18
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ 2026/11/18