БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно

Г.Оюунтуяа
2025/08/25

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн хичээлийн шинэ жилтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар 12265 иргэнээс санал авсан. Нийт 7137 иргэн буюу саналд оролцогчдын 58 хувь нь дэмжсэн. Тиймээс наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал буюу нийт 20 хоног улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно. Харин есдүгээр сарын 1-ний өдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцоно. Энэ талаар нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан, ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир, "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу нар өнөөдөр мэдээлэл өглөө. Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 08:00-20:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

Энэ талаар нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан “Сондгой өдрүүдэд сондгой дугаараар төгссөн. Тэгш өдрүүдэд тэгш дугаараар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал, сондгой тоогоор төгссөн бол наймдугаар сарын 27, 29, 31-нд, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно. Тэгш тоогоор төгссөн бол наймдугаар сарын 28, 30-нд, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд хөдөлгөөнд оролцоно” гэлээ.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Жил жилийн хичээлийн шинэ жилтэй холбогдуулан хөдөлгөөний эрчим нэмэгддэг. Энэ жил бүсчлэл харгалзахгүй дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Иргэд болон гудамж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллагаас анхаарч ажиллана. Авто замтай ойролцоо байрладаг 180 орчим сургуульд цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэнэ. Есдүгээр сарын 1-ний өдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцоно. Иргэд, жолооч нар хичээлийн шинэ жилийн өдрүүдэд сургууль, цэцэрлэг, хотхон, хороолол орчимд хурдаа тохируулж явах, замын хөдөлгөөнийн дүрмээ баримтлах, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг уриалж байна” гэв.

"Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Өнгөрсөн хавар сар шинийн баяраар дугаарын хязгаарлалт хийсэн. Нийслэлийн Засаг даргын холбогдох захирамжийн нэгдүгээр хавсралтад зааснаар дараах тээврийн хэрэгсэл тэгш, сондгой зохицуулалтад хамрагдахгүй.

  • Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл,
  • Оршуулгын үйл ажиллагаанд ашиглаж буй,
  • Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг,
  • Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх,
  • Нийтийн тээвэр
  • Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
  • Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр,
  • Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй.

Мөн энэ сарын 15-ны өдрийн нийслэлийн холбогдох байгууллагуудын хамтарсан тушаалаар шуурхай баг гаргаж, түгжрэлийг зохицуулах чиглэлээр 14 чиглэлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлж, иргэдийг нийтийн тээврээр саадгүй зорчуулах арга хэмжээг авч байна. Зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал их байгаа учраас тухайн чиглэлүүдэд замын хөдөлгөөний дүрмээ мөрдөн, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй зорчихыг иргэд, жолооч нарт уриалж байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


3
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
“”Эрдэнэс тавантолгой”-д осол гарч хүний амь эрсэдлээ 21 цагийн өмнө
Шүүх Ц.Санжаачойпилыг үргэлжлүүлэн хорих үндэслэлгүй гэж үзжээ Өчигдөр
ОХУ-ЫН “ГАЗПРОМ” НХН-ТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА Өчигдөр
Вашингтон D.C- д "Харандаа"-ны хөшөөнөөс өндөр барилга хориотой Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛ, СҮЛЖЭЭ БОЛОН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ Өчигдөр
Н.Нэргүй: Дан гэр хорооллын бүсэд камержуулалт, хүүхдийн тоглох орчин хамгийн хэрэгцээтэй Өчигдөр
Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа Өчигдөр
200 саяын шагналын сантай өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээн болно Өчигдөр
Есдүгээр сарын цаг агаарын төлөв Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар 30 жилийн хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ Өчигдөр
Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна Өчигдөр
У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд барих орон сууцны дундаж хэмжээ 68 м.кв байна Өчигдөр
ӨНӨӨДӨР: “Эрхшээлт Үндсэн хууль - Эрхшээлт ардчилал” IX чуулган болно Өчигдөр
БЗД-ийн Онцгой байдлын хэлтэст шаардлагатай автомашин, хувцас хэрэглэл гардуулан өглөө 2025/08/25
БАРУУН БОЛОН ТӨВИЙН НУТГААР ААДАР БОРООТОЙ 2025/08/25
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа 2025/08/25
Хил даван зугтсан Б.Амарсайханыг интерполоор эрэн сурвалжилаагүй байна 2025/08/25
ХҮҮХДҮҮДИЙГ СКҮҮТЕР, МОПЕД УНАХЫГ ХОРИГЛОЖ, АППЛИКЕЙШН ДЭЭР ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ АСУУДЛААР ЯРИЛЦА 2025/08/25
Наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно 2025/08/25