БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хил даван зугтсан Б.Амарсайханыг интерполоор эрэн сурвалжилаагүй байна


Бүлэг зодооны хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан гэх  “Таванбогд” группын Ерөнхийлөгч Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан долдугаар сарын 20-нд Монгол Улсын хилээр зугатан гарснаас хойш сар гаруй хугацаа өнгөрөөд байна. Тэрбээр хуулийнханд "Найз охины бие гэнэт муудсан. Зайлшгүй очих шаардлагатай байна. Энэ сарын 27-нд буцаж ирнэ" гэж хэлээд гадаад руу явсан боловч өнөөдрийг хүртэл Монголд буцаж ирээгүй юм.

Түүнтэй хамт хэрэгт холбогдсон хүмүүсийг 30 хоногийн хугацаатай баривчлан хорьж шалгаж, эхнээсээ суллагдсан. Тэдний хувьд тухайн үедээ хар тамхины шинжилгээнд орж, мансуурсан байсан нь тогтоогдсон бөгөөд холбогдох мэдүүлгүүдээ өгч хэрэг нь тодорхой болж буй.  

Харин Б.Амарсайханы хувьд шинжилгээнд ороогүй, долдугаар сарын 27-нд Монголд ирмэгц нь хар тамхины тест авна хэмээн хэлж байсан. Харамсалтай нь түүнээс тестээр авах хар тамхины илрэх 30 хоногийн хугацаа нь наймдугаар сарын 18-ны өдрөөр дуусчээ. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэгт шалгагдан, яллагдагчаар татагдсан гэх Б.Амарсайхан хар тамхи хэрэглэсэн эсэхээ тогтоолголгүй, оргон зайлсан нь тодорхой болоод байна.

Цагдаагийн байгууллагаас түүнийг Интерполоор эрэн сурвалжлах хүсэлтээ илгээсэн гэж долдугаар сарын 29-нд мэдэгдэж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл мэдээлэл нь байршаагүй байна. Энэ нь “Таван богд” группийн Ерөнхийлөгч, түүний аав Ц.Баатарсайханы нөлөөлөл оржээ гэх хардлага үүсгэж эхэллээ.

Түүний аав Ц.Баатарсайхан нь улс төр болон бизнест нөлөө бүхий Монгол Улсын Хөдөлмөрийн баатар бизнесмэн бөгөөд Монголын банкны салбарт тэргүүлэгч ХААН банк, Таванбогд капитал, Таванбогд финанс,  нийтийн хоол, үйлчилгээнд байр сууриа олсон KFC, Little sheep,  Nagomi,  Pizza Hut болон Говь, Моnbeef зэрэг үндэсний үйлдвэрлэлийг эзэмшигч төдийгүй гадаадын 30 орчим брендийн албан ёсны эрхтэй Монголын олигархи юм.

 Хэргийг сөхвөл, Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг, ХААН банк байрлаж буй байрны эсрэг талд орших “Cante” гэх шөнийн цэнгээний газрын үүдэнд энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн үед зодоон болж, нэг залуу хүнд гэмтсэн байдаг. Иргэн С-г найзуудтайгаа баарнаас гарч явахад нь Т, С нар агсам тавьж зодсон аж. Тухайн өдрийн зодооны бичлэг  цахим хуудаст хэсэгчилсэн байдлаар цацагдсаар байсан ч эхнээсээ устгагдсан. Харин тэдэнд зодуулсан гэх С гавал, тархины гэмтэлтэй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад БНСУ-д эмчилгээнд явсан. Биеийн байдал нь хүнд, нэг нүд нь юм харахгүй байгаа гэж эгч нь мэдэгдэж байсан билээ. Тухайн үед тэд хохирогчид 450 сая төгрөг өгч тохиролцохыг оролдсон  ч Эрүүгийн хуулийн дагуу хэрэг үүсгэн шалгаж буй билээ. 

Яллагдагчаар татагдсан “Говь“ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг Интерполын Улаан булангаар эрэн сурвалжлуулах хүсэлт өгчээ


6
angry
0
care
0
haha
1
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.9
2025/08/26
0
0
Дампуурал гэж энэ бишүү.
Хариулах
103.229.123.12
2025/08/25
1
1
мөнгөтэй хүнд хууль үйлчилэхгүйн баталгаа энэ дээ. Цэрэнпунцаг нь сая бас хүүгээ гаргаад авчихсан биз дээ
Хариулах
103.212.119.238
2025/08/25
2
0
Мөнгөтэй хүн хэрэг хийгээд л зугатчихдаг бол шударга ёс хууль гэж байгаад яана вэ? Найз охин байтугай төрсөн эх нь үхэх гэж байхад хорьсоор байдаг монголын цагдаа хэзээ ийм энэрэнгүй болсон юм бэ
Хариулах
Шинэ мэдээ
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 5 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 6 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 7 цагийн өмнө
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана 13 цагийн өмнө
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 13 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ Өчигдөр
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА Өчигдөр
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ Өчигдөр
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ Өчигдөр
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна Өчигдөр
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 2026/10/05
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 2026/10/05
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 2026/10/05
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 2026/10/05
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 2026/10/05