БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Шүүх Ц.Санжаачойпилыг үргэлжлүүлэн хорих үндэслэлгүй гэж үзжээ


Бүлэг зодооны хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Санжаачойпилийг  прокурор үргэлжлүүлэн хорих санал гаргасан ч шүүх үндэслэлгүй гэж үзсэн байна. Учир нь Ц.Санжаачойпилийг “”АНУ-ын визтэй тул оргон зайлж болзошгүй” гэсэн нь үргэлжлүүлэн хорих үндэслэл биш гэж шүүгч үзсэн байна. 

Шүүхийн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе. 

Шүүхийн нэр: Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх

Шийдвэрийн дугаар: 2025.08.21 №2550
Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болсон
Шийдвэрийн тоймын огноо: 2025.08.21 №38
Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
 
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос тус шүүхэд  яллагдагч С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар сунгах тухай санал ирүүлсэнийг шүүх хүлээн авч, хуралдаанд хяналтын прокурор, яллагдагчийн өмгөөлөгч Б, М нарыг оролцуулан 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд прокурорын гаргасан саналыг хуульд нийцээгүй гэж дүгнэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагчийг урьд цагдан хорьсон үндэслэл арилаагүй гэж үзвэл яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгана гэж заасан бөгөөд хяналтын прокурор нь анх яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналд хуульд заасан аль үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай огт дурьдаагүй байх тул шүүх өмнөх цагдан хорьсон үндэслэл арилаагүй гэж дүгнэх боломжгүй байна.
Мөн Хууль тогтоогчоос 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийн үндэслэлд хамаарах баримт, мэдээллийг шүүх хэргийн оролцогчид танилцуулж, тэдгээрт тайлбар хийх, холбогдох баримт, мэдээллийг гаргаж өгөх боломжоор хангана. Талуудад танилцуулагдаагүй баримт, мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэж өөрчлөлт оруулсан байхад хяналтын прокурор дээрх хуульд зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналд хамаарах баримт, мэдээллийг дурьдаж, шүүх болон оролцогч нарт танилцуулаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “АНУ-ын визтэй тул оргон зайлах үндэслэлтэй” гэх тайлбар гаргасныг хүлээн авч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах үндэслэлгүй гэж дүгнэв. 
Түүнчлэн хяналтын прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналыг гаргах эрхтэй болно.
 
 
Тойм бичсэн: Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Одонтуул



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина Өчигдөр
Зургаадугаар сарын цаг агаарын төлөв Өчигдөр
Нийслэлд 93 цэцэрлэг зун ажиллана Өчигдөр
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР Өчигдөр
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав Өчигдөр
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ БҮР ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛДЭГ, ХУУЛИЙГ ЧАНАД САХИДАГ БАЙХ УЧИРТАЙ Өчигдөр
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ НОТОЛГООНД СУУРИЛАН ХӨГЖҮҮЛЖ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БЭХЖҮҮЛНЭ Өчигдөр
Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ​ Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2026/06/05
ОБЕГ: ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ, ХОГИЙН СУВАГ ШАТСАН ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/06/05
ӨНӨӨДӨР: “Монголын хадны зураг дахь адууны дүрслэл” үзэсгэлэнг нээнэ 2026/06/05
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо 2026/06/04
ИРГЭДИЙН САНАЛ, САНААЧИЛГЫГ ХҮЛЭЭН АВАХ E-ZASAG.MN ЦАХИМ ТАЛБАР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/06/04
ЦАГ УУРЫН САЛБАРЫН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛЖ ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/06/04
ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ 2026/06/04
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо 2026/06/04
ҮЙЛ ЯВДАЛ: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурал болно 2026/06/04
Урьдаас төлөвлөсөн хүмүүсийг азтан болгодог нь тогтоогджээ 2026/06/03
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо Сүхбаатарын одон хүртлээ 2026/06/03