БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа


Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Эд Кейс, Ами Бера, Доктор Нил Данн, Сара Якобс, Жонатан Л.Жексон нарын төлөөлөгчдийг өнөөдөр /2025.08.25/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын гишүүдтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, АНУ нь Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” бөгөөд стратегийн түншлэлийн хувьд онцгой байр суурь эзэлдэг гэдгийг тодотгов. Мөн хоёр улс газарзүйн хувьд алслагдмал хэдий ч АНУ манай орны ардчилал, зах зээлийн эдийн засгийг хоёр намын бодлогоор тууштай дэмжсээр ирсэнд талархаж байна гэлээ. 

Түүнчлэн сүүлийн үеийн өндөр түвшний харилцан айлчлалууд, хоёр болон гурван талт механизмуудын ачаар улс төрийн харилцаа улам бэхжиж, бүс нутгийн болон олон улсын хүрээнд хамтын ажиллагаа гүнзгийрч байгааг тэмдэглэв.

Тэрбээр энэ оны 5 дугаар сард United Airlines компанийн Токио-Улаанбаатар чиглэлд нислэг хийж эхэлснийг дурдаад, “Хариуцлагатай аялцгаая” кампанит ажлыг хамтран хэрэгжүүлсэн нь дэвшил авчирсныг тодотгосон юм.


Цаашид эрчим хүч, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, аялал жуулчлал, сансар судлал зэрэг салбаруудад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.  

АНУ-ын Конгрессын Төлөөлөгч Эд Кейс хамтын ажиллагааны хүрээнд судалгааны бүлэг байгуулах, Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх болно гэдгээ илэрхийлсэн бөгөөд манай улсын парламент дахь эмэгтэй гишүүдийн эзлэх хувь АНУ-ын Конгрессын танхимаас дээгүүр байгааг сайшааж, парламентын ардчиллыг бэхжүүлэхэд хамтран ажиллана хэмээлээ. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, О.Саранчулуун, Ч.Анар, А.Ундраа нар оролцсон юм.

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд 1987оны 01 дүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоосон билээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 9 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 16 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 16 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 17 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12