БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна

Г.Оюунтуяа
Өчигдөр

Хотын дарга Х.Нямбаатар дүүрэг, хороодын Засаг дарга нартай гурав дахь удаагаа уулзаж, ажлын үр дүн болон тулгамдсан асуудлаа хэлэлцлээ. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, Засгийн газрын бодлого төлөвлөлт, нийслэл, дүүрэг, хороодын уялдаа холбоотой ажиллах ач холбогдлын талаар байр сууриа илэрхийллээ.

Хотын дарга Х.Нямбаатар “Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 33 жилийн хугацаанд засаг захиргааны анхан шатны нэгж болох 204 хороонд төрийн үйлчилгээ, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг хариуцуулж, хот, нийтийн аж ахуйн чиг үүргийг хууль тогтоомжоор төдийлөн хариуцуулаагүй. Тиймээс хороодоос иргэдэд тодорхойлолт өгдөг, хог ачдаг, хог ачих хуваарийг баталдаг чиг үүрэг илүү давамгайлж үлдсэн. Бид үүнийг өөрчилж, хороо буюу анхан шатны нэгж нь иргэдийг ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх хот, нийтийн аж ахуй чиглэлд түлхүү анхаардаг болгохыг зорьж байна. 2025 онд нийслэл, дүүргийн удирдлагууд хорооны Засаг дарга нартай гурав дахь удаагаа уулзаж, тодорхой чиг үүргүүдийг өгч байна. Хороодын саналаар 50 сая төгрөгийн тохижилтын ажлыг шийдүүлж, хийлгэж байна. Эдгээр ажил амжилттай болоход ирэх жил хороодод тохижилтын чиг үүргүүдийг төсөвтэй нь шилжүүлэхээс гадна хог тээврийн үйл ажиллагааг бүрэн хариуцуулж, шилжүүлнэ. Нийтийн эзэмшлийн зам талбай, тоглоомын талбай, явган хүний зам, хашаа хайс, эвдэрч ус тогтсон газрууд, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад хороо, дүүрэг, нийслэл хамтран ажиллах, тэр дундаа хот, нийтийн аж ахуйн ажилд хороод бие даан оролцох боломжийг бүрдүүлж, зарим чиг үүргийг дүүргээс хороонд шилжүүлэхийг зорьж байна” гэдгийг онцоллоо.

Ж.Батбилэг: Нийслэл, дүүрэг, хороо уялдаатай ажиллаж байна

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга Ж.Батбилэг “Хотын дарга Х.Нямбаатар энэ онд хороодын дарга нартай гурав дахь удаагаа уулзаж, тодорхой үүрэг чиглэлүүд өгсөн. Хороодын тохижилт, бүтээн байгуулалт, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж, шийдүүлээд явж байгаа. Манай хороонд автобусны буудлыг шинэчлэн засварлах, НЕБ-ын 126 дугаар сургуулийн урд том оврын машинуудыг зорчуулахгүйн тулд өндрийн хязгаарлалт хийлгэж байгаа. Тухайн хэсгийн авто замаар том оврын машинууд их явдаг, улмаар хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрх зөрчигддөг байсан. Нийслэлийн Засаг даргаас олгосон 50 сая төгрөгийн төсвөөр эвдэрсэн явган замаа засах, хашаа хайс будах, шинээр барих зэрэг тохижилтын ажил хийж байгаа нь тун хэрэгтэй байна. Манай хороо бол нийслэлийн хамгийн том газар нутагтай хороо. Маршалын гүүрнээс зүүн тийш Налайх, Тэрэлжийн уулзвар, Төв аймгийн Сэргэлэн сумаар заагладаг. 35 мянган га газар нутаг, 11 мянга гаруй хүн амтай. Цаашдаа ч суурьшлын бүс тэлж байна. Нийслэлийн Засаг даргын уулзалтууд, дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн гээд хорооны дарга нарын ажлыг сонсож, уялдаатай ажилладаг болсон” гэв.

Л.Отгонцэцэг: 50 сая төгрөгөөр хүүхдийн тоглоомын талбай тохижуулсан

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Л.Отгонцэцэг “Өмнөх уулзалтын үр дүнд дүүрэг, хороодод тохижилтын ажилд 50 сая төгрөг хуваарилсан. Энэ санхүүжилтээр хүүхдийн тоглоомын талбай тохижуулсан. Манай хороо 11 дүгээр хороолол орчимд орон сууцны хороололтой, их сургуулиудын бүсэд оршдог. Хорооны Засаг дарга нарын саналыг нийслэл, дүүргийн ажилтай уялдуулснаар нийт ажлын гүйцэтгэл сайжирч байгаа. Өмнө нь байгаагүйгээр 70-80 хувьтай ажлууд хэрэгжиж байна. Хорооны иргэдтэй хамгийн ойр ажилладаг бидний үгсийг сонсож, бодлогодоо уялдуулж байгаад баяртай байна” гэв.

Н.Нэргүй: Дан гэр хорооллын бүсэд камержуулалт, хүүхдийн тоглох орчин хамгийн хэрэгцээтэй

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга Н.Нэргүй “Иргэдтэй хамгийн ойр ажилладаг хүмүүс бол хороодын Засаг дарга. Манай хороо 100 хувь гэр хорооллоос бүрдсэн. Толгойт бүсэд харьяалагддаг. 2800 гаруй өрхтэй. Барилгажилт байхгүй. 34 аж ахуйн нэгжтэй. Гуу, жалга ихтэй. Гэмт хэрэг, зөрчил гарах эрсдэл их байдаг учраас камержуулалтын ажилд түлхүү анхаардаг. Гудамжинд иргэд аюулгүй зорчих, хүүхдийн тоглох орчныг бий болгох ажил мөн чухал. Нийслэлээс тохижилтын ажилд 50 сая төгрөгийн хөрөнгө оруулж байгаа нь эдгээр ажилд дэмжлэг болж байна” гэв.

М.Амарсанаа: Шинэ суурьшлын бүсэд хүн ам, барилгажилт дагасан асуудал олон байна

Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны Засаг дарга М.Амарсанаа “Манай хороо Яармагийн шинэ суурьшлын бүсэд оршдог. Сүүлийн үед олон хотхон, хороолол ашиглалтад орж, хүн ам эрчимтэй өсөж байгаа. Үүнийгээ дагаад олон шинэ асуудал үүсдэг. Жишээлбэл, улсын сургууль ашиглалтад ороогүй байгаа учир хорооны 4000 гаруй хүүхэд өөр хорооны сургуульд явахаар болж байна. Барилгын үйл ажиллагаанаас болж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Үүнд стандарт норм, журмыг мөрдүүлэхэд анхаардаг. Барилгын компаниуд ажлаа чанаргүй эсвэл дутуу хийгээд айлуудыг нүүлгээд оруулчихдаг. Гэтэл гэрчилгээ гараагүй ашиглалтад орчихсон барилгууд олон байна. Үүнээс болж сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, тохижилтын ажил дутуу зэрэг олон асуудал үүсэж, эргээд бүх асуудал хорооны даргад ирдэг. Тиймээс шинэ барилга ашиглалтад ороход хорооны дарга хүлээлцэж авах нь зүйтэй байна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“”Эрдэнэс тавантолгой”-д осол гарч хүний амь эрсэдлээ 21 цагийн өмнө
Шүүх Ц.Санжаачойпилыг үргэлжлүүлэн хорих үндэслэлгүй гэж үзжээ Өчигдөр
ОХУ-ЫН “ГАЗПРОМ” НХН-ТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА Өчигдөр
Вашингтон D.C- д "Харандаа"-ны хөшөөнөөс өндөр барилга хориотой Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛ, СҮЛЖЭЭ БОЛОН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ Өчигдөр
Н.Нэргүй: Дан гэр хорооллын бүсэд камержуулалт, хүүхдийн тоглох орчин хамгийн хэрэгцээтэй Өчигдөр
Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа Өчигдөр
200 саяын шагналын сантай өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээн болно Өчигдөр
Есдүгээр сарын цаг агаарын төлөв Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар 30 жилийн хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ Өчигдөр
Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна Өчигдөр
У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд барих орон сууцны дундаж хэмжээ 68 м.кв байна Өчигдөр
ӨНӨӨДӨР: “Эрхшээлт Үндсэн хууль - Эрхшээлт ардчилал” IX чуулган болно Өчигдөр
БЗД-ийн Онцгой байдлын хэлтэст шаардлагатай автомашин, хувцас хэрэглэл гардуулан өглөө 2025/08/25
БАРУУН БОЛОН ТӨВИЙН НУТГААР ААДАР БОРООТОЙ 2025/08/25
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа 2025/08/25
Хил даван зугтсан Б.Амарсайханыг интерполоор эрэн сурвалжилаагүй байна 2025/08/25
ХҮҮХДҮҮДИЙГ СКҮҮТЕР, МОПЕД УНАХЫГ ХОРИГЛОЖ, АППЛИКЕЙШН ДЭЭР ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ АСУУДЛААР ЯРИЛЦА 2025/08/25
Наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно 2025/08/25