БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд 19 болон түүнээс дээш давхар барилга төлөвлөх боломжтой газар, объектыг дуудлага худалдаагаар худалдах юм. Тодруулбал, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны титэм) барилгын “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах "Улаанбаатар Радио" ХХК-д хамаарах нийт 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана.

Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Байршлын тухайд “Holiday Inn” зочид буудлын зүүн хойно, “Тэнгис” кино театрын баруун талд худалдаа, үйлчилгээ явуулах хамгийн үнэ цэнтэй байршил. Мөн Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр тухайн байршил нь өндөр барилга барих боломжтой бүсэд хамаардаг тул 19 болон түүнээс дээш давхар барилгын төсөл хэрэгжүүлэх боломжтой. Уг объектын дуудлага худалдаанд оруулах анхны үнийг 1,920,014,738.00 төгрөг байхаар тогтоосон бөгөөд дэнчин нь 192,001,473.80 төгрөг байна” гэв.

Мөн дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг энэ сарын 25-ны өдрийн 10:00 цаг хүртэл нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд хүлээн авч байна. Энэхүү дуудлага худалдаанаас олсон орлогыг санхүүжилт нь шийдэгдэхгүй байгаа сургууль, цэцэрлэгийг барих, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт зарцуулна гэдгийг тэрбээр онцоллоо.

Ташрамд, “Баруун Сэлбэ” төв нь 1991 онд худалдааны төвийн зориулалтаар ашиглалтад орсон. УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмчид шилжин ирсэн бөгөөд НӨХГ-ын баланст бүртгэлтэй байсан. Улмаар 2004 оноос тус төвийн түрээслэгч нарт түрээсэлж буй талбайг нь хувьчилж эхэлсэн бөгөөд 14 иргэн, аж ахуйн нэгжид хувьчилсан. Харин “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж байсан 1222 ам.метр талбайг түрээсийн давуу эрхээр хувьчилж авсан нь шүүхээр хүчингүй болсон тул нийслэлийн өмчид буцаан авсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын 6 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, 1 иргэн хууль бусаар хадгалсан байсан нь тогтоогджээ 1 цагийн өмнө
Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана 3 цагийн өмнө
104 ЖИЛИЙН ОЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ   4 цагийн өмнө
“ТБД Андууд” орчимд шинээр хийсэн явган хүний замын 189 ам.метр талбайг хүнд даацын хоёр машинаар эвдсэн байна 5 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн хүн амын нарийн ногооны хэрэгцээг дотоодод тариалах цогц төслийн хүрээнд КОЙКА-ийн төлөөлөгчидтэй уулзав 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн 9 дүүргийн 19 байршилд гарч байна 6 цагийн өмнө
Дуучин Баярцэнгэлийн тоглолтоор Crush bash хамтлаг эргэн ирж байна 19 цагийн өмнө
​БАЙГАЛИЙН ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТӨСЛИЙН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ 21 цагийн өмнө
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ урсгал сөрсний улмаас нэг хүний амь хохироожээ 21 цагийн өмнө
Төв аймагт хүн дайраад зугтсан жолоочийг илрүүлжээ 22 цагийн өмнө
Испани улс түймрийн гамшгийг даван туулахад Европын түнш орнуудаас тусламж хүслээ 23 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно 23 цагийн өмнө
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг сонголоо Өчигдөр
НОБГ: Өчигдөр 9-11 насны хүүхдүүд тоглож байгаад нэг нь голд осолдсоныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна Өчигдөр
Налайх, Эмээлт, Төв аймагт дрифт хийх боломжит газруудыг судлах чиглэл өглөө Өчигдөр
Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо Өчигдөр
​БНСУ ДАХЬ МОНГОЛ СУРГУУЛИЙН ХУВЬСАХ ЗАРДЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОНО Өчигдөр
П.НАРАНБАЯР САЙД АА. САНДАЛ, ШИРЭЭГҮЙН УЛМААС АШИГЛАЛТАД ОРСОН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮД ХИЧЭЭЛЛЭХ ЭСЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА Өчигдөр
СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛ СУРГУУЛИЙН ХУВЬСАХ ЗАРДЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОНО Өчигдөр
"Шинэ хоршоо хөдөлгөөн-2” арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар санал солилцлоо Өчигдөр