БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

​БАЙГАЛИЙН ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТӨСЛИЙН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Admin
8 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2025.08.14/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзан, хоёр Улсын харилцаа, хамтын ажиллагааны тухай санал солилцжээ.


Уулзалтаар талууд ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий дамжуулах хоолойн төслийн асуудлаар гурван талт уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах тухай ярилцлаа. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан Байгалийн хий дамжуулах хоолойн төсөл хариуцсан гурван улсын төлөөлөл биечлэн уулзаж, ярилцах нь зөв гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.

ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий дамжуулах хоолой нь манай Улсын 6 аймаг, 22 сумын газар нутгаар дамжин хойд хилээс урд хил хүртэл 950 гаруй км үргэлжлэх, томоохон бүтээн байгуулалт бөгөөд чухал ач холбогдолтой төсөл юм.

Монгол Улс, БНХАУ хоорондын худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцсон бөгөөд үүнийг бодит ажил хэрэг болгохын тулд бараа бүтээгдэхүүний нэр төрөл, хөдөө аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар талууд санал солилцлоо.

Энэ удаагийн уулзалтаар хоёр улсын худалдааны эргэлтийг эрчимжүүлэх, “Монгол-Хятадын экспо” V дахь удаагийн арга хэмжээг зохион байгуулах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжсэн бодлого баримтлах, харилцан тохиролцсон гэрээ хэлэлцээрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газрын зүгээс анхаарч, хамтран ажиллах, Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хил орчмын аялал жуулчлал, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээнд санал солилцлоо.


0
angry
0
care
3
haha
4
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 9 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 16 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 16 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 17 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12