БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо

Г.Оюунтуяа
2025/08/14

Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан. Ийнхүү өнгөрсөн зургаадугаар сарын 2-ноос эхлэн иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний ямар дүрмийг, хаана, хэрхэн зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоос /линк/-оор илгээдэг болсон. Энэ удаа эдгээр сануулах мессеж, зөрчлүүдийн талаар иргэнд саналт хүсэлт байвал, түүнийг нь засаж өөрчлөх боломжтой болжээ. 

Энэ талаар ЗХУТ-ийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баярцэцэг “Хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийн туршилтын хугацаанд иргэдэд зөрчлийн талаар алдаатай сануулах мессеж ирж байгаа талаарх гомдол, санал нэлээд ирж байна. Эдгээр санал хүсэлтийг хүлээн авч иргэний мэдээллийг шалган залруулга мэдээллийг өгдөг. Гэхдээ энэ тал дээр системийн шинэ сайжруулалтыг ирэх долоо хоногт хэрэгжүүлж эхэлнэ. Ингэхдээ иргэдэд очиж буй мессежний холбоос /линк/ хэсэгт санал хүсэлтийн цонхийг шинээр үүсгэсэн. Санал хүсэлтийн цонх зургаан сонголттой. Жишээлбэл, тухайн иргэний өөрийнх нь автомашин биш тохиолдолд цонх хэсэгт байрлах сонголтуудаас идэвхжүүлэн бидэнд хариу мэдээлэл илгээх боломжтой. Тухайн мэдээллийг бид хянан зөв мэдээллийг засварладаг болсон” гэлээ. 

Хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийн тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрмийн дараах зөрчлийг илрүүлэх боломжтой. Тодруулбал, 

  1. Хурд хэмжих
  2. Гэрэл дохионы зөрчил илрүүлэх
  3. Чиглэлийн тээврийн эгнээний дүрэм зөрчсөн тохиолдлыг илрүүлэх
  4. Автобусны буудал дээр зогссон зөрчлийг илрүүлэх
  5. Эгнээ байр буруу эзэлсэн зөрчлийг илрүүлэх
  6. Агшин зуурын хурд хэтрүүлэх /Энэ нь жолоочийн яг одоо ямар хурдтай явж байгаа талаарх мэдээллийг өгдөг/
  7. Дундаж хурд хэтрүүлэх /Энэ нь тухайн аялал ямар хурдтай байсан талаарх том зураглал бүхий мэдээллийг өгдөг/
  8. Зогсох шугам давах, үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрсөн зөрчлийг илрүүлэх
  9. Түр болон удаан хугацаагаар тээврийн хэрэгслийг байршуулсан зөрчлийг илрүүлэх
  10. Явган хүний зам болон ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслийг удаан хугацаагаар байршуулсан зэрэг зөрчлийг илрүүлж байна. 

Иргэд тээврийн хэрэгслийн стандартын бус номер, дугаар зүүж байгаатай холбоотойгоор хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын систем буруу таних тохиолдол гарч байгаа тул иргэдийг стандартын номер зүүхийг албаныхан санууллаа. Мөн бүртгэлийн газартай хамтран мэдээллийг нарийн шалгаж хариу илгээдэг боллоо.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Маргаашаас ихэнх нутгаар дулаарна 1 цагийн өмнө
Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт заалтай анхны улсын сургууль боллоо 2 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Үндэсний дээд лиг”-ийн “Playoff”-ын тоглолт эхэлнэ 4 цагийн өмнө
Төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийг албаны нууцад хамааруулдаг байсныг цэгцлэхээр боллоо 19 цагийн өмнө
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар засгийн газарт танилцуулна Өчигдөр
АН: Манай намын цахим системийг хакердуулсан мэтээр гүтгэж буй асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна Өчигдөр
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно Өчигдөр
ЗАРИМ ГОЛУУДЫН МӨСНИЙ ЗУЗААН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ БАЙДЛААС ШАЛТГААЛАН НИМГЭРЧ БАЙНА Өчигдөр
Франц дарсны “үнэн төрх” Өчигдөр
НООС, НООЛУУРЫН ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛОВ 2026/03/03
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа 2026/03/03
ГХЯ: Израил, Иран, Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдэд сэрэмжлүүлж байна 2026/03/03
“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно 2026/03/03
Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авч, эх нярайг эсэн мэнд амаржуулжээ 2026/03/03
“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ 2026/03/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2025” олон улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг нээнэ 2026/03/03
Зам, даваа, гүвээ хаагдах эрсдэлтэйг анхааруулж байна 2026/03/02
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна 2026/03/02