БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн хүн амын нарийн ногооны хэрэгцээг дотоодод тариалах цогц төслийн хүрээнд КОЙКА-ийн төлөөлөгчидтэй уулзав

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

Хотын дарга Х.Нямбаатар КОЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Жу Хэйн Нан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотоос БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-тай хамтарч “Улаанбаатар хотод тогтвортой ажиллах дөрвөн улирлын хүлэмжээр дамжуулан ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх” 13 сая ам.долларын төслийг 2026-2031 онд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрик орчимд 8 га газарт нийслэлийн хүн амын нарийн ногооны хэрэгцээг дотооддоо тариалах олон төрөлт дөрвөн улирлын хүлэмж, хөдөө аж ахуйн сургалтын төвийг барих юм. Энэ тухайд 2024 оноос суурь болон төлөвлөлтийн судалгааг хийж, өнөөдөр судалгааны үр дүнгээ хэлэлцлээ.

Нийслэлийн хүн амын нарийн ногооны хэрэгцээ жилд 60 мянган тонн байдаг боловч ихэнхийг гаднаас импортоор худалдан авдаг. Энэ байдлыг өөрчлөх зорилгоор уг төслийг хэрэгжүүлж, төслийн хүрээ гагцхүү дөрвөн улирлын хүлэмжээр ч зогсохгүй тариалалтын технологийг бэхжүүлэх, нарийн ногооны тариалалтаар дагнасан хөдөө аж ахуйн мэргэжилтэн, тариаланчдыг бэлтгэж, Монголын ХАА-н бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх юм.

Уулзалтын үеэр Монгол Улсын хүн амын талаас илүү хувь амьдардаг нийслэл хотын иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрүүл мэндийг дэмжихэд чухал ач холбогдолтой төслийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэхдээ бүхий л талаар дэмжлэг үзүүлнэ гэдгээ хотын дарга Х.Нямбаатар илэрхийллээ.

Түүнчлэн “Улаанбаатар хотод тогтвортой ажиллах дөрвөн улирлын хүлэмжээр дамжуулан ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх” төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөг богиносгох, төслийг өндөр үр дүнд хүргэх тухайд талууд харилцан тохиролцож, санал солилцов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана 43 минутын өмнө
104 ЖИЛИЙН ОЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ   2 цагийн өмнө
“ТБД Андууд” орчимд шинээр хийсэн явган хүний замын 189 ам.метр талбайг хүнд даацын хоёр машинаар эвдсэн байна 3 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн хүн амын нарийн ногооны хэрэгцээг дотоодод тариалах цогц төслийн хүрээнд КОЙКА-ийн төлөөлөгчидтэй уулзав 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн 9 дүүргийн 19 байршилд гарч байна 4 цагийн өмнө
Дуучин Баярцэнгэлийн тоглолтоор Crush bash хамтлаг эргэн ирж байна 17 цагийн өмнө
​БАЙГАЛИЙН ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТӨСЛИЙН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ 18 цагийн өмнө
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ урсгал сөрсний улмаас нэг хүний амь хохироожээ 19 цагийн өмнө
Төв аймагт хүн дайраад зугтсан жолоочийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Испани улс түймрийн гамшгийг даван туулахад Европын түнш орнуудаас тусламж хүслээ 20 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно 20 цагийн өмнө
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг сонголоо 21 цагийн өмнө
НОБГ: Өчигдөр 9-11 насны хүүхдүүд тоглож байгаад нэг нь голд осолдсоныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 22 цагийн өмнө
Налайх, Эмээлт, Төв аймагт дрифт хийх боломжит газруудыг судлах чиглэл өглөө 22 цагийн өмнө
Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо 23 цагийн өмнө
​БНСУ ДАХЬ МОНГОЛ СУРГУУЛИЙН ХУВЬСАХ ЗАРДЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОНО 23 цагийн өмнө
П.НАРАНБАЯР САЙД АА. САНДАЛ, ШИРЭЭГҮЙН УЛМААС АШИГЛАЛТАД ОРСОН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮД ХИЧЭЭЛЛЭХ ЭСЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА Өчигдөр
СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛ СУРГУУЛИЙН ХУВЬСАХ ЗАРДЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОНО Өчигдөр
"Шинэ хоршоо хөдөлгөөн-2” арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар санал солилцлоо Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр