БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Баяр: Зовлонгоо мартсан Улаанбаатар

Г.Оюунтуяа
2025/08/11

Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудсандаа дараах нийтлэлийг бичжээ. Тэрээр,

"Хотын төвд хаа нэгтээ автобус шатаад зогсож байдаг байв. Энэ бол ашиглалтын хугацаа нь дууссан, арлын дугаарыг нь сольсон автобус шатаад зогсож байгаа хэрэг. Юу гэсэн үг вэ гэвэл хуучин автобусны арлын дугаарыг сольж дахин худалдан авалт хийсэн гэсэн үг. Микроны боссууд нийтийн тээврийн хамгийн ашигтай шугамуудыг авлигадаж мафижуулсан, парк шинэчлэл хүний нөөц НОЙЛ, жолооч нар нь кабиндаа тамхи татна, иргэдтэй зүй бус харьцна, дэмбээднэ. UBMoney картны үлдэгдэл хаашаа ордог нь бүү мэд гээд, энэ хотын нүүр царайг илтгэсэн дүр зураг саяхных, хоёрхон жилийн өмнө. Нийтийн тээвэр ийм л байлаа.

Автобуснаас буугаад халуун хүйтэн харшиж ханиад хүрэв. Энэ автобус чинь ямар халуун юм гэж өнгөрсөн өвөл нэгэн иргэн нийтийн тээвэрт гомдол гаргасан байна. Өнөөдөр зундаа сэрүүхэн, өвөлдөө дулаахан, үнэгүй өндөр хурдны интернеттэй, соёлтой үйлчилдэг жолоочтой, аль ч банкны картаа уншуулаад орчихдог, дэмбээгүй сайхан, цэвэр цэмцгэр сайхан автобусаар иргэд үйлчлүүлж байна.

Энэ хотод чинь бүтэн зам үлдсэнгүй гэцгээж байсан нь бас л 2 жилийн өмнө. Хамаг машин эвдрээд дууслаа, миний машины эвдрэлийг хэн төлөх юм гэхчлэн гомдолцгоодог байв.

Улаанбаатар хот 2024-2025 онуудад 233км авто замыг шинэчлэн засварлах ажил хийж амжуулав. Хэдэн жилдээ л хэл амгүй байх байлгүй. Полимер Битүм ашиглах стандартруу шилжив. Полимер гэдэг нь хар үгээр резиний орц өндөр буюу Халуун хүйтэнд илүү тэсвэртэй гэсэн үг. Улаанбаатар хот 2012-2025 он хүртэл жилд дунджаар 27км зам засаж байсан гэсэн тоо байна, тэгвэл өнгөрсөн 2 жил даруй 10 дахин их зам засав. Замын компаниуд фулл ажилтай. Ар гүнтээр давж байгаа жолооч нар ээ гялай минь янзын сайхан байна л гэнэ.

Дахин төлөвлөлт нэрээр нэг 2, нэг 2 айлын газар чөлөөлж, нэг 2, нэг 2 барилгын компанид зөвшөөрөл өгч Натур, Дөлгөөн нуур, Яармаг г.м ямар ч төлөвлөлтгүй хотхон хорооллууд сүндэрлэв. Энэ маягаар цааш явсан бол би лав энэ хотоос зугтаах байв.

Улаанбаатар хот Сэлбийн дагуу түүхэндээ анх удаа нэг дор 160га газар 2000 айлын газар чөлөөлж 20 минутын хотын концепцоор 10 мянган айлын орон сууц барих ажил аль хэдийнэ гараанаас гарчээ. 2000 яндан, нүхэн жорлон байхгүй болгож, залгуулаад 10000 мянган яндан нүхэн жорлон байхгүй болгох гэж байгаа юм бишүү. Энэ чинь утаа агаарын бохирдлоос дунд хугацаанд ангижрах бодлого.

Хуваарийн дагуу цахилгаан хязгаарлаад гээд тогийг чинь унтраачдаг байв. Бас л 2 жилийн өмнө байх. Олон улсын жишгээр 2 жил баригддаг 50мв ын батерей станцыг 2хон сарын дотор угсарчихав. Бөөрөлжүүтэд дамжуулан зээл олгоод 150мв ыг ашиглалтад оруулж, 200мв аар өнгөрсөн хугацаанд 5,6 сая киловат цахилгаан төвийн шугаманд нийлүүлжээ. Угтаа бол эрчим хүчний сайдын хийх ажил.

Үргэлжилнэ ... хүмүүс урт юм уншихаа больсон юм чинь" гэжээ.


1
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ 34 минутын өмнө
НИЙСЛЭЛД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЭНЭ САРЫН 15-НААС ЭХЭЛНЭ 3 цагийн өмнө
Азийн хөгжлийн банктай гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана 4 цагийн өмнө
Сонсголонгийн гүүр орчмын голд тоглож байхдаа усанд осолдсон 11 настай хүүг эрэн хайж байна 5 цагийн өмнө
Т.Даваадалай: Барилгын хөгжлийн төвийн урд талын шоо хэлбэрийн явган замын доогуур кабель сувагчлалын ажил хийхээр хуулсан 5 цагийн өмнө
ТУУЛ, ТЭРЭЛЖ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ ЗАВЬТ БОЛОН ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА 5 цагийн өмнө
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛДАГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА 5 цагийн өмнө
ЗГ: “Өмнөговь аймгийн үнэт цаас гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна 6 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн үндсэн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулж эхэлнэ 6 цагийн өмнө
НИЙТ НУТГИЙН 40 ХУВЬД ГАНТАЙ БОЛОН ГАНДУУ БАЙНА 7 цагийн өмнө
Н.Батшугар: Улаанбаатар хотын төв болон бусад хэсгээр гэрлийн шон, барилга байгууламжийн дээврээр татагдсан харилцаа холбооны кабелиудыг цэгцэлнэ 7 цагийн өмнө
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэнг нээнэ 8 цагийн өмнө
Архаг ангилалд багтсан хүүхдийн өвчний эмчилгээний санхүүжилтэд тавьсан хязгаарлалтыг эргэж харахаар боллоо Өчигдөр
Цахим гаваа тасалж, зугтсан этгээдүүд 20 гаруй айл тонож, хоёр машин хулгайлжээ Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувьтай байна Өчигдөр
“Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаагаар бүх төрлийн ногоог хямд үнээр борлуулж байна Өчигдөр
Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа 19 байршилд зохион байгуулагдана Өчигдөр
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13284 болжээ Өчигдөр
Замын хажуу руу онхолдож амь насаа алджээ Өчигдөр