БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЗГ: 461 сая ам.долларын санхүүжилттэй “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байна

Г.Оюунтуяа
2025/08/11

АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн буцалтгүй тусламж болон Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт нийт 461 сая ам.долларын санхүүжилт бүхий “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байна


Уг хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьж буй дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын ажил 99.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Уг үйлдвэр Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрээс олборлох 50 хүртэл сая шоо метр усыг Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж, төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм.

Үйлдвэрийг хариуцан ажиллуулах Ус сувгийн удирдах газрын 27 инженер, техникийн ажилтан тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт тохируулгын шатнаас эхлэн дадлагажиж, өнгөрсөн 7 дугаар сарын 31-ний өдөр ажилдаа орсон байна.

Хөтөлбөр ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал ус дахин боловсруулах, усны салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн харилцан уялдаатай гурван төслөөс бүрддэг. Хөтөлбөр цогц байдлаар хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл баруун зүгт тэлэх, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган нар ус гүн цэвэршүүлэх үйлдвэрт өнөөдөр (2025.08.09) ажиллалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ 36 минутын өмнө
НИЙСЛЭЛД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЭНЭ САРЫН 15-НААС ЭХЭЛНЭ 3 цагийн өмнө
Азийн хөгжлийн банктай гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана 4 цагийн өмнө
Сонсголонгийн гүүр орчмын голд тоглож байхдаа усанд осолдсон 11 настай хүүг эрэн хайж байна 5 цагийн өмнө
Т.Даваадалай: Барилгын хөгжлийн төвийн урд талын шоо хэлбэрийн явган замын доогуур кабель сувагчлалын ажил хийхээр хуулсан 5 цагийн өмнө
ТУУЛ, ТЭРЭЛЖ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ ЗАВЬТ БОЛОН ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА 5 цагийн өмнө
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛДАГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА 5 цагийн өмнө
ЗГ: “Өмнөговь аймгийн үнэт цаас гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна 6 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн үндсэн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулж эхэлнэ 6 цагийн өмнө
НИЙТ НУТГИЙН 40 ХУВЬД ГАНТАЙ БОЛОН ГАНДУУ БАЙНА 7 цагийн өмнө
Н.Батшугар: Улаанбаатар хотын төв болон бусад хэсгээр гэрлийн шон, барилга байгууламжийн дээврээр татагдсан харилцаа холбооны кабелиудыг цэгцэлнэ 7 цагийн өмнө
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэнг нээнэ 8 цагийн өмнө
Архаг ангилалд багтсан хүүхдийн өвчний эмчилгээний санхүүжилтэд тавьсан хязгаарлалтыг эргэж харахаар боллоо Өчигдөр
Цахим гаваа тасалж, зугтсан этгээдүүд 20 гаруй айл тонож, хоёр машин хулгайлжээ Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувьтай байна Өчигдөр
“Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаагаар бүх төрлийн ногоог хямд үнээр борлуулж байна Өчигдөр
Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа 19 байршилд зохион байгуулагдана Өчигдөр
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13284 болжээ Өчигдөр
Замын хажуу руу онхолдож амь насаа алджээ Өчигдөр