Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Э. Цогбадралын өгсөн үүрэг даалгаварын дагуу таргаваны дош шалгах ажиллагаа Богдхан ууланд хийгдэж байна. 8 дугаар сарын 8-ны өдөр байгаль хамгаалагч Э.Олзвой, идэвхтэн байгаль хамгаалагч Мэгддоржын хамт Түргэний аманд эргүүл хийх явцад тарваганд урхи тавьсан байсныг хураан авч устгаж, тарвага эрсдэхээс урьдчилан сэргийлэв. Дош шалгах ажиллагаа Богдхан уулын бүх амуудаар үргэлжлэн хийгдэх болно.
Энэ сарын 4-ны өдөр Жаргалантын аманд тарвага буудаж алаад зугтсан Тоёота ланд 200 маркын машинтай этгээдийг цагдаагийн байгууллага олж илэрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна.