БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хотын дарга Х.Нямбаатар олон улсын олимпиадаас медаль хүртсэн 20 сурагч, нэг багшийг урамшууллаа

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

Энэ жил нийслэлийн ЕБ-ын сургуулийн сурагчид зургаан хичээлээр олон улсын олимпиадад оролцож, бахдам амжилт гаргасан. Тодруулбал, математик, физик, биологи, хими, мэдээлэлзүй, газарзүйн олимпиадад Монгол Улсыг төлөөлөн 20 сурагч оролцож, бүгд амжилт гаргаж, тусгай байраас алтан медаль хүртэл амжилт үзүүлээд байна. Тиймээс олон улсын олимпиадад амжилт гаргасан 20 сурагч, нэг багшийг өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар шагнаж, урамшууллаа.

 

 

Олон улсын олимпиадад шавь нараа амжилттай бэлтгэн оролцуулж, алтан медальд хүргэсэн НЕБ-ын 11 дүгээр сургуулийн багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламжийг гардуулав. Олон улсын олимпиадаас алтан медаль хүртсэн сурагчид 3 сая төгрөг, мөнгөн медаль хүртсэн сурагчдад 2 сая төгрөг, хүрэл медаль хүртсэн сурагчдад 1 сая төгрөг, тусгай байр эзэлсэн сурагчийг 500 мянган төгрөгөөр тус тус урамшуулсан юм.

 

 

Хотын дарга Х.Нямбаатар олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчдад хандаж үе тэнгийн найз нөхөддөө үлгэр дуурайлал болж, улс орныхоо нэрийн өмнөөс бахдам амжилт гаргасан багш, сурагчдад талархал илэрхийлээд 2026 оноос эхлэн олон улсын олимпиадад оролцохоор шалгарсан сурагчдын тухайн улс руу нисэх хоёр талын онгоцны тасалбарыг нийслэлээс шийдвэрлэхээр болсон таатай мэдээг дуулгалаа. Олимпиадад оролцох хоёр талын онгоцны тасалбарыг нийслэлээс шийдсэнээр суралцагчид, тэдний эцэг, эх гэр бүлийн санхүүд дэмжлэг үзүүлж, олон улсын чанартай олимпиадад тогтмол амжилт гаргахад түлхэц болох юм. Түүнчлэн НЕБ-ын сургуулиуд олон улсын олимпиадад сурагчдаа тогтмол амжилттай бэлтгэдэг байхад дэмжлэг болох зорилгоор “Ирээдүй” цогцолбор сургуулийг хоёр тусдаа болгон өргөжүүлж байгаа бөгөөд нэг сургуулийг нь математикийн гүнзгийрүүлсэн сургалттай болгож шинэчлэхийг Хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд даалгалаа.

 

 

Олон улсын олимпиад нь дэлхийн улс орнуудын шилдэг суралцагчдыг тодорхой шинжлэх ухаан, математик, технологи, хэл шинжлэл зэрэг чиглэлээр оюуны өрсөлдөөн явуулдаг тэмцээнүүд юм. Эдгээр олимпиад нь ихэвчлэн жил бүр зохион байгуулагддаг бөгөөд тухайн чиглэлээр хамгийн чадварлаг суралцагчдыг шалгаруулах зорилготой. Жишээ нь олон улсын математикийн олимпиад анх 1959 оноос Румын улсад эхэлж байсан бөгөөд Монгол Улс 1967 оноос хойш оролцож эхэлсэн ажээ.

 

 

Монгол хүүхдүүд олон улсын зургаан хичээлийн олимпиадаас дараах амжилтуудыг гаргажээ.

  1. Олон улсын Математикийн олимпиадад 110 орны 610 суралцагч оролцсон бөгөөд Монгол Улсаас НЕБ-ын 11-р сургууль, Сант, Шинэ-Үе сургуулийн 6 суралцагч оролцож, 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медалийг хүртлээ.
  2. Олон улсын Физикийн олимпиадад 87 орны 415 суралцагч оролцсон бөгөөд Монгол Улсаас МУИС-ийн харьяа ЕБ-ын ахлах сургууль, НЕБ-ын 1-р сургууль, Сант, Абсолют элит сургуулийн 5 суралцагч оролцож, 2 мөнгө, 3 хүрэл медалийг хүртлээ.

З. Олон улсын Биологийн олимпиадад 77 орны 298 суралцагч оролцсон бөгөөд Монгол Улсаас НЕБ-ын Орчлон, Монгол тэмүүлэл сургуулийн 2 суралцагч оролцож, 1 хүрэл медаль, 1 тусгай байрын шагналыг хүртлээ.

  1. Олон улсын Химийн олимпиадад 90 орны 354 суралцагч оролцсон бөгөөд Монгол Улсаас НЕБ-ын Орчлон, Шинэ монгол, Бага тэнгэр сургуулийн 4 суралцагч оролцож, 4 мөнгөн медалийг хүртлээ.
  2. Олон улсын Мэдээлэлзүйн олимпиадад 87 орны 330 суралцагч оролцсон бөгөөд Монгол Улсаас НЕБ-ын Эрхэт эрдэм сургуулийн 1 суралцагч оролцож, 1 мөнгөн медалийг хүртлээ.
  3. Олон улсын Газарзүйн олимпиадад 23 орны 107 суралцагч оролцсон бөгөөд Монгол Улсаас НЕБ-ын Шинэ үе, Гёте сургуулийн 2 суралцагч оролцож 2 хүрэл медалийг хүртээд байна.

Шинэ мэдээ

2025-08-08 16:12

Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй өргөтгөл хийсэн тохиолдолд албадан буулгана

2025-08-08 16:02

Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК дээр ашиглалтын шаардлгага хангахгүй орон сууцны дахин төлөвлөлтийн асуудлаар уулзалт зохион байгууллаа

2025-08-08 15:44

Хотын дарга Х.Нямбаатар олон улсын олимпиадаас медаль хүртсэн 20 сурагч, нэг багшийг урамшууллаа

2025-08-07 16:25

Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан, дөрвөн хөв цөөрөм байгуулна

2025-08-07 16:10

Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоотой хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

2025-08-07 16:01

Богд хааны Хүрэн ордны зүүн талын барилгын ажлыг зогсоож, хуулийн дагуу газрыг буцаан авна

2025-08-07 14:50

НЗДТГ-ын дарга Д.Амгалан Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2025-08-07 13:25

Улаанбаатар хотын 24 мега төслийн нэг Лаг шатаах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил дуусаж, магадлангийн дүгнэлт гаргууллаа

2025-08-06 18:00

Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажлын нийт явц 82 хувьтай үргэлжилж байна

2025-08-06 17:00

“Ус хэрэглэгчийн цахим систем” нэвтрүүлэх ажлыг дүгнэж, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2025-08-06 13:39

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулахаар дэлхийн 21 орны шилдэг 43 мэргэжлийн баг бүртгүүлж, өрсөлдөхөөр боллоо

2025-08-06 11:07

ДЦС-5 төслийн уралдаант шалгаруулалтын богино жагсаалтад орсон 2 оролцогч төслийн саналаа ирүүллээ

2025-08-05 17:10

Явган хүний замыг шинэчлэхдээ нийт 22.9 км агаарын шилэн кабелуудыг газар доогуур сувагчилна

2025-08-05 15:29

Дулаалгын төсөл хэрэгжиж эхэллээ

2025-08-05 15:06

Дэнжийн мянгын дулааны станц барих нэгж талбарын газар чөлөөлөлт 90 орчим хувьтай байна

2025-08-05 14:00

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Налайх, Хан-Уул, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа

2025-08-05 13:20

Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн цогц төсөл хэрэгжүүлнэ

2025-08-05 10:25

“Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ

2025-08-05 09:20

Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа

2025-08-04 16:10

НБОГ-ын улсын байцаагч Б.Энхжаргал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд алтан медалийн эзэн боллоо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй өргөтгөл хийсэн тохиолдолд албадан буулгана 3 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар олон улсын олимпиадаас медаль хүртсэн 20 сурагч, нэг багшийг урамшууллаа 3 цагийн өмнө
Хятадын воллейболын холбон тоглогч Diao Linyu зодог тайлахаа зарлалаа 3 цагийн өмнө
Хүй долоон худагт 540 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна 4 цагийн өмнө
Олон улсын математикийн олимпиадыг 2029 онд Монгол Улсад зохион байгуулахаар болжээ 5 цагийн өмнө
Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлын эхнэрийг баривчлах хүсэлт гаргажээ 5 цагийн өмнө
Ерөнхий сайд Баянхонгор-Шаргалжуут чиглэлд тавьж буй хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалттай танилцлаа 6 цагийн өмнө
Япон хүүхдүүд монголын тухай зурсан зургаараа уралджээ 7 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 3339 ХҮНИЙ АМЬ НАС, 318.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨМЧ ХӨРӨНГИЙГ АВРАН ХАМГААЛЛАА 7 цагийн өмнө
Оросын 130 хот, тосгон эзгүйрч байна 7 цагийн өмнө
Жилийн эдгээр өдрүүдэд түрээсийн байртай холбоотой залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна 8 цагийн өмнө
Зуслангийн эзэнгүй айлуудыг бүлэг этгээдүүд тоножээ 8 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдэж, нэг чиглэлд өөрчлөлт орууллаа 8 цагийн өмнө
Улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа 9 цагийн өмнө
АЗИ ТИВД ДЭЛХИЙН ДУНДЖААС ХОЁР ДАХИН ХУРДАН ДУЛААРЧ БАЙНА 9 цагийн өмнө
Төв, зүүн аймгуудын нутгаар бороо орно 9 цагийн өмнө
Өнөөдөр” Аавуудын баяр”-ын өдөр тохиож байна 9 цагийн өмнө
Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан, дөрвөн хөв цөөрөм байгуулна 10 цагийн өмнө
"Их хурд-10" наадамд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдаан болно 11 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Их шүтээн: Эзэн Чингис хаан" үзэсгэлэнг нээнэ 11 цагийн өмнө