БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЗГ: 2026 оны улсын төсвийн төсөл боловсруулах үйл явц олон нийтийн оролцоо руу шилжлээ

Г.Оюунтуяа
20 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулах үйл явцад олон нийтийн оролцоог хангуулах чиглэлийг Засгийн газрын гишүүд болон төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.

Үүний дагуу маргаашаас буюу наймдугаар сарын 1-нээс эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд иргэд, татвар төлөгчдийн оролцоотойгоор төсвийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү хэлэлцүүлгээр дамжуулан төрийн зардал, хөрөнгө оруулалтын чиглэлийг ил тод, нээлттэйгээр ард иргэдээс санал авч шийдвэрлэх бөгөөд “төрийн мөнгө гэж үгүй, зөвхөн татвар төлөгчдийн мөнгө бий” гэсэн зарчмыг баримтлана хэмээн Ерөнхий сайд онцоллоо. 2026 оны төсөв нь хүний хөгжил, боловсролыг дэмжсэн байх шаардлагатайг тэрбээр мөн тодотгож, төсвийн шинэчлэл, хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлого иргэдийн саналд тулгуурлан боловсруулагдахыг анхааруулсан юм. Сангийн сайд Б.Жавхлан өмнө нь Засгийн газрын гишүүдэд 2026 оны төсвийн төслийн боловсруулалтын явцыг танилцуулсан. Мөн Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нар 2026 оны төсвийн саналаа долоодугаар сарын 25-ны дотор холбогдох байгууллагуудад хүргүүлээд байгаа билээ. Хэлэлцүүлгээс гарсан иргэдийн саналыг нэгтгэн эрэмбэлж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн ач холбогдолтой төслүүдийг төсвийн төсөлд тусган Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Хэний ч халаасанд ороогүй, орохгүй 13 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй хашаалсан зөрчлийг арилгуулж байна 15 цагийн өмнө
Д.Амарбаясгалан Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ 15 цагийн өмнө
ЦХИХХЯ-ны сайд Э.Батшугар Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли-г хүлээн авч уулзлаа 15 цагийн өмнө
Голд живж байсан автомашинаас хоёр настай хүүхдийг эсэн мэнд гаргажээ 16 цагийн өмнө
Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна 16 цагийн өмнө
Энэ онд нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ 17 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн фракц хотын даргад Я.Содбаатарыг зүтгүүлж байна 18 цагийн өмнө
320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна 19 цагийн өмнө
ЗГ: 2026 оны улсын төсвийн төсөл боловсруулах үйл явц олон нийтийн оролцоо руу шилжлээ 20 цагийн өмнө
Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэнэ 20 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд үг хэллээ 21 цагийн өмнө
Бүлэглэн хулгай хийдэг этгээдүүдийг илрүүлжээ 22 цагийн өмнө
ЦУНАМИЙН АЮУЛЫН ТҮГШҮҮРИЙГ ЯПОНЫ ЗҮҮН ЭРГИЙН ДАГУУ МУЖ УЛСУУДАД ЗАРЛАЖЭЭ 22 цагийн өмнө
МИАТ компани шинэ агаарын хөлгөө хүлээн авчээ 22 цагийн өмнө
Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Нүкага Фүкүширо: Хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ 23 цагийн өмнө
Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлттэй тендерийг зарлалаа 23 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй 23 цагийн өмнө
Засгийн газар хуралдаж байна Өчигдөр
Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцлоо 2025/07/29