Гүйлтийн замтай Omni One системийг бүтээжээ

Админ
2020/11/09

2013 оноос хойш хөгжүүлэлтээ хийж буй энэхүү Startup шинэхэн бүтээсэн уг системээ 2021 оны дундаар $1,995 орчим үнэтэйгээр борлуулах гэнэ. Одоогоор 45 оронд 500 тоглоомын төвд нийт 3,500 Omni Pro системийг амжилттай хүргэжээ. VR буюу хийсвэр бодит байдлыг биеийн хөдөлгөөнтэй холбосон Omni систем тоглоомын ертөнцөд хувьсгал хийн, Virtual Reality технологийг шинэ тавцанд авчирчээ. 360 хэм эргэж, гүйж, харайж, үсэрч, суух бүх үйлдлийг өөрийн биеэр гүйцэтгэх боломжтой юм.

Та дуртай тоглоомоо тоглонгоо фитнессээр хичээллэсэн мэт эрүүл чийрэг, бие бялдрын өв тэгш байдлаа хадгалах бүрэн боломжтой. Системийг бүтээгчид 14 патентыг эзэмшдэг ба одоогоор $10 сая долларын борлуулалт хийгээд байна. Уг системийг ашиглаж тоглосон тоглоомын тоо аль хэдийн 1 саяыг давжээ. Түүнчлэн томоохон технологийн сайтууд энэхүү VR тоглоомонд өндөр үнэлгээ өгөөд байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна