БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцлоо

Г.Оюунтуяа
14 цагийн өмнө

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар нийслэлд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд 2025-2028 онд хоногт 250 метр.куб лаг шатаах хүчин чадалтай үйлдвэр барихаар төлөвлөсөн. Уг үйлдвэр нь Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн үйлдвэрийн болон ахуйн лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах замаар устгах юм. Улаанбаатар хотын хөрс, усны бохирдлыг бууруулах ач холбогдолтой уг үйлдвэр нь хоногт 250 метр.куб лагийг хатаан шатааж, 5-6 метр.куб үнс болгох хүчин чадалтай байна. Лаг шатаах процессоос уур, цахилгаан үйлдвэрлэж, үйлдвэрийн дотоод эрчим хүчийг хангахаас гадна төвийн системд цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжтой. Мөн бид авто замын түгжрэлийг бууруулах төслүүд хэрэгжүүлж байна. Үүний нэг болох Шинэ тойрог зам төслийн нэгдүгээр тойрог замын барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна” гэдгийг онцлон дурдаад, дээрх 2 төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Эксим банкны Төрийн зээлийн газрын орлогч дарга Зоу Вэнжин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх томоохон төслүүдэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэллээ.  Ташрамд, БНХАУ-ын Засгийн газраас олгосон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын “Нүхэн гарц” барих төсөл хэрэгжиж буй. Тодруулбал, Улаанбаатар хотод дөрвөн байршилд шинээр төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барихаар төлөвлөж, өнгөрсөн онд Таван шарын нүхэн гарцыг ашиглалтад оруулсан юм. Нүхэн гарцын II, III төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард дуусгана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцлоо 14 цагийн өмнө
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг танилцууллаа 15 цагийн өмнө
АҮЭБЯ: ОХУ-ын шатахууны хориг манай улсад хамаарахгүй 15 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна 15 цагийн өмнө
Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэв 16 цагийн өмнө
Наймдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 16 цагийн өмнө
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа 20 цагийн өмнө
УОК: Түймэр унтраах ажиллагаанд зарцуулах шатахууны 50 сая төгрөгийг шийдвэрлэлээ 21 цагийн өмнө
Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулиар 2715 дансанд төвлөрсөн 4,6 тэрбум төгрөгийг хязгаарлав 21 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх аяны үр дүнгийн талаар мэдээлнэ 23 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа Өчигдөр
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж, шинээр 108 айлын орон сууц барьж байна Өчигдөр
Токи аппликейшн дэх зээлийн эрхийг нь нэмэгдүүлнэ хэмээн залилжээ Өчигдөр
ХСҮТ-д гарсан галыг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Өнөөдөр Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр Өчигдөр
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна Өчигдөр
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно Өчигдөр
ОБЕГ: Хуурайшилтын улмаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байна Өчигдөр