БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэнэ

Г.Оюунтуяа
19 цагийн өмнө

2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр Улаанбаатар хотод ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэх шийдвэрт хүрсэн. Тухайн өдрийн хуралдааныг Ажлын албаны дарга С.Даваасүрэн даргалж, эрдэмтдийн зөвлөлийн 9 гишүүн, нарийн бичгийн дарга, төсөл танилцуулагч нар оролцож байжээ. 3 дахь удаагийн энэхүү хурлаар сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн агаарын бохирдол үүсгэх нөлөөг олон удаагийн шинжилгээ, туршилтаараа нотолж авч үзээд, ирэх өвөл анхдагч нүүрсний өөр эх үүсвэр буюу хагас коксон түлшийг түлж, хэрэглээнд нэвтрүүлэх шийдэлд хүрсэн байна. Гэхдээ импортын шахмал түлшээ авахдаа ч нарийвчилсан шинжилгээ дүгнэлтэд үндэслэх болохыг Эрдэмтдийн зөвлөл мэдэгдэж байв.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор “Хагас коксон шахмал түлшийг хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулах”-ыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болгосон.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн “Дугаар 6” шийдвэрээр “Туршилтаар хийсэн шахмал түлшин дэх нүүрстөрөгчийн дутуу исэл буюу “CO”-ийн хүлцэх хэмжээ лабораторийн шинжилгээгээр 1.4 дахин их гарч, “Ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага” MNS 5216:2016 стандартын шаардлагыг хангахгүй байгааг анхаарч технологийг горимыг хянах, сайжруулах, цаашид хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэх, шахмал түлшний түүхий эдийг өөр эх үүсвэрээр солих ажлыг үргэлжлүүлэх”-ийг Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгож, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрийг дэмжжээ. Эдгээр тогтоол болон Эрдэмтдийн зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг хэрэглэнэ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Хэний ч халаасанд ороогүй, орохгүй 12 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй хашаалсан зөрчлийг арилгуулж байна 13 цагийн өмнө
Д.Амарбаясгалан Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ 14 цагийн өмнө
ЦХИХХЯ-ны сайд Э.Батшугар Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли-г хүлээн авч уулзлаа 14 цагийн өмнө
Голд живж байсан автомашинаас хоёр настай хүүхдийг эсэн мэнд гаргажээ 14 цагийн өмнө
Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна 15 цагийн өмнө
Энэ онд нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ 15 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн фракц хотын даргад Я.Содбаатарыг зүтгүүлж байна 17 цагийн өмнө
320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна 18 цагийн өмнө
ЗГ: 2026 оны улсын төсвийн төсөл боловсруулах үйл явц олон нийтийн оролцоо руу шилжлээ 18 цагийн өмнө
Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэнэ 19 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд үг хэллээ 19 цагийн өмнө
Бүлэглэн хулгай хийдэг этгээдүүдийг илрүүлжээ 20 цагийн өмнө
ЦУНАМИЙН АЮУЛЫН ТҮГШҮҮРИЙГ ЯПОНЫ ЗҮҮН ЭРГИЙН ДАГУУ МУЖ УЛСУУДАД ЗАРЛАЖЭЭ 21 цагийн өмнө
МИАТ компани шинэ агаарын хөлгөө хүлээн авчээ 21 цагийн өмнө
Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Нүкага Фүкүширо: Хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ 21 цагийн өмнө
Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлттэй тендерийг зарлалаа 21 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй 21 цагийн өмнө
Засгийн газар хуралдаж байна Өчигдөр
Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцлоо 2025/07/29